Нара цоорч М.Батчимэг бодов

Сонгууль жижгэрсэн нь горилогч нарт сайтай муутай тусч байна. Иргэд маань ядаж л гарын үсгээрээ гангарч эхэллээ. Бие даан нэр дэвшигч 800 хүний гарын үсэг цуглуулахад нэр дэвших эхний босгыг давна.
Эртнээс Пи Ар-аа эхлүүлсэн дуучин Нара гарын үсэг цуглуулах шатанд тасархай ялжээ. Тэрбээр нүд ирмэхийн зуур 3000 хүний гарын үсэгтэй болсон талаараа сошиалаар гайхуулав.
Энэ сонгуулийн түгшүүр энд л байгаа юм. Нара үнэхээр их хуралд суух хүнээр тодрох гээд совин татаад байгаадаа бус манай сонгогчид одоогийн улс төрийн уур амьсгалаас ямар их уйдсан шулуухандаа бол залхсан байгаагийн илрэл.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ