Жүжигчин Ц.Төмөрбаатар өлсгөлөн зарлах уу

МАХН-ынхан “Шударга сонгуулийн төлөө” гэсэн уриатай жагсаалыг өнөөдөр 09.00 цагт Чингисийн талбайд хийхээ мэдэгдээд байсан. Одоогоор төв талбайд жагсаал цуглаан болоогүй байна.
МАХН-ынхан жагсаад зогсохгүй нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд өлсгөлөн зарлах гэнэ. Мөн МАХН-ын дэмжигч гишүүд болох Ардын жүжигчин, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, академич, доктор Ц.Лхагвасүрэн нар өлсгөлөн зарлах хүсэлтээ илэрхийлжээ.
Өлсгөлөнд оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, өлсгөлөнд бэлтгэхээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаад байгаа гэнэ.
МАХН-ынхан өлсгөлөнгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мандат олгох өдөр буюу зургаадугаар сарын 5 хүртэл үргэлжлүүлэх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ