Блум сөргөлдөөний бүсэд очно

img

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум энэ амралтын өдөр “UNICEF”-ийн элчийн хувиар салан тусгаарлагчдын хяналтад ороод буй Украины зүүн хязгаарт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“CNN” агентлагт тэрбээр “Сөргөлдөөний улмаас олон хүүхэд сургууль, цэцэрлэггүй болсон гэж сонссон. Би их санаа зовж байна. Хүүхдүүд ямархуу нөхцөлд амьдарч байгаа нь миний анхаарлыг татаж байна” гэж ярьжээ.

 

Жүжигчин хүүхдүүдийн боловсролын асуудлаар салан тусгаарлагчидтай ярилцахад бэлэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр Донецк болон Луганск мужид очихыг хүсч буйгаа Киевийн удирдлагуудад мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ