Н.Алтанхуягийн “өшөө авах” ажиллагаа

img

Намаа сонгуульд ялуулж, нэгэн цагт Ерөнхий сайдын сэнтийд заларч байсан Н.Алтанхуяг журмын нөхдийнхөө ачаар суудлаасаа буусан. Ерөнхий сайдыг огцруулах саналыг МАН гаргасан ч АН-ынхан гол тоглолтыг хийж, Н.Алтанхуягийг гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас ч, АН-ын даргын албан тушаалаас ч буулгасан. Тэр цагаас хойш Н.Алтанхуяг хэсэгтээ ганцаардсан. Гэвч тэр ганц дайчин ганцаардахгүйг харуулж, Ерөнхийлөгчөөс эхлээд намынхаа дээд доод нөхдийг багагүй айлгаж, улс төрд байгаа гэдгээ харуулсаар ирсэн. Тэгвэл Н.Алтанхуяг одоо ч намдаа  нэр нөлөөтэй байгаагаа харууллаа. Түүнийг Ерөнхий сайдын суудлаас буухад “тусалсан” АН-ын зарим нөхдийн сонгуулийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Гэрэл зургыг MPA.MN

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг

Санал хураалтад оролцоогүй Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ нарт хариуцлага тооцох тогтоолыг АН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргажээ. Намын дүрмийн дагуу шийтгэл оногдуулах ёстойг хяналтын хорооны гишүүд дарга З.Энхболдод зөвлөсөн байна. Тэгэхээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас буулгасан нөхдийн хувь заяа З.Энхболд болон ҮЗХ-ны гишүүдийн гарт буй гэсэн үг.

Одоогоор Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн болон санал хураалтад оролцоогүй гишүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ тухай яригдаж байна. Тэгэхээр аймаг, нийслэлээс аль хэдийнэ нэр дэвших эрхээ авч, эхний даваагаа давсан нөхөд бүдэрч магадгүй. Баянхонгорын Х.Баттулга, Д.Ганбат, Ховдын Д.Батцогт, Дарханы Р.Бурмаа, Дорнодын М.Зоригт, Чингэлтэйн Г.Баярсайхан, Архангайн Д.Ганхуяг, Баянголын С.Одонтуяа, С.Эрдэнэ нарт хяналтын хорооны тогтоол таатай бодол төрүүлэхгүй. Хяналтын хорооны зөвлөгөөг З.Энхболд хэрхэн хүлээж авах, ҮЗХ-ны гишүүд “сануулгатай” горилогчдод яаж хандах нь орой тодорхой болно.

АН-ын дарга З.Энхболд сонгуультай зэрэгцэн хариуцлагын тухай дуугарч буй. Тэрбээр намаасаа оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдээд буй. Оффшортнуудын төлөөлөл болсон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг Сэлэнгийнхэн 10 хувийн саналаар гаргаж, З.Энхболдын эсрэг тавьсан. Харин одоо хяналтын зөвлөлийнхөн бас нэг хариуцлагын асуудлыг гаргаж ирлээ. С.Баярцогтын асуудал З.Энхболдыг хэлсэндээ хүрдэг эсэхийг харуулна. Харин Хяналтын ерөнхий хорооны тогтоол АН-ыг хэр ардчилалтай нам болохыг илтгэнэ.

Ямартай ч Н.Алтанхуяг АН дотор байр сууриа алдаагүйн дээр чамгүй хүчтэй байгаагаа ганцхан тогтоолоор харууллаа. Түүний эсрэг ажилласан нөхөд зүгээр өнгөрөхгүй гэдгийг сануулав. Түүний “өшөө авах” ажиллагаа амжилттай болох эсэхийг бид мөдхөн харна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийг унагаж байсан нөхдийн хэд нь өнөөдөр бүдрэх нь сониуч хүмүүсийн анхаарлыг татаж буй асуудал. Мөн өрсөлдөгч намуудын нэр дэвшигчид ч АН-ын ҮЗХ-ны хурлыг зүг чих тавьж буй.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баярцогтын асуудал З.Энхболдыг хэлсэндээ хүрдэг эсэхийг харуулна. Харин Хяналтын ерөнхий хорооны тогтоол АН-ыг хэр ардчилалтай нам болохыг илтгэнэ. Новш гэж.
2016-05-28
Зочин:
Баярцогтын асуудал З.Энхболдыг хэлсэндээ хүрдэг эсэхийг харуулна. Харин Хяналтын ерөнхий хорооны тогтоол АН-ыг хэр ардчилалтай нам болохыг илтгэнэ.
2016-05-28
ok:
tiim shuu terbishdagva, ulaan ene ter shig
2016-05-27
shudarga irgen:
hen ne iluu alban tushaal mongo amalsand ne vilchildeg hulgaich urwagch nuhduuded AN hariutslaga tootsoh ne zob ternees eks eronhii said oshoo awj baina gedgeer harah hereggvi ter urawgch dvlznegvvd onooder hanilj ybsan nuhuruu hudaldaj idsen bol margaash bidnii mongol ulsiig hudaldah ne tiimees yawch ner debshuulj bolohgvi shvv
2016-05-27
Zuv:
Urvagch humuus neg urvadaggui yum dahin dahin urvah bolno
2016-05-27
ok:
tiim shuu terbishdagva, ulaan ene ter shig
Zuv:
Urvagch humuus neg urvadaggui yum dahin dahin urvah bolno
2016-05-27
Zuv:
Urvagch humuus neg urvadaggui yum dahin dahin urvah bolno
2016-05-27
Зочин:
Офшоорын маргааныг цэгцлэх санал УИХ-ын даргa энэ долоо хоногийн сүүлээр ирэх гэж байгаа АНУ-ын конгрессийн төлөөлөгчдөд хандаж Холбооны Мөрдөх Товчоогоор дамжуулан тэдгээр офшоор данс, компаниудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авахад нь Монгол улсад туслах хүсэлт тавих тухай цухас дурдсан. httptsahimurtuu.mnindex.phpcomponentk2item2566-article_20160527_001

зочин:
AN-iig songohgui ee. Busdiigaa hundeldeggui teneguud. Buruu ch baisan uuriinhuuruu zutgedeg. ard tumnee tuilduulj guitslee. Ajilguidel yduural arhidalt elgeeree hewtlee mongol. Gadni erhsheeld orohod amarhan bolson bna.
2016-05-27
Bilguun:
Altankhuyag saidiig demjinee ih ym hiisen hun dee... Muusain urvagchidiig shiitgeh ni zuv muu lalaruud
2016-05-27
Зочин:
З.Энэхболд Монгол Улсаа болон АН-ыг самарч дуусгалаа. Ийм муу хүмүүсээр намаа удирдуулсны гай. Одоо гадуур иргэд АН-д саналаа өгөхгүй гэж ярьж байна. Та нар өөрсдөө л баяжлаа
2016-05-27
АЛТАНХУЯГ ӨӨРӨӨ Л УНАСАН:
Алтанхуяг тэрийг хал, энийг зайлуул, ТЭРИЙГ Ч СОЛЬ гэж ярьсан хариугүй ЮМААР ОРОЛДСОН, хариугүй муу ЕС байсан даа. Өөрөө өөрийнхөө хоронд хордсон. ХҮНД МУУ ЮМ БҮҮ ХИЙЖ БАЙ. ХҮН БАЙ АЛТАНХУЯГАА.
2016-05-27
Зочин:
Алтанхуягийн гол урвасан шалтгаан Н.ЭНХБАЯРТАЙ гарын үсэг зурсан ӨӨРИЙНХ НЬ буруу гэдгийг яасан ойлгодоггүй,үүнд Бат ҮҮЛ болон бидний нөхөд үнэн гутарсан шүү дээ?? Түүнээс гишүүд рүүгээ буруу өгөх.хонзогнож,юм хийж байгаа ардчиллын эсрэг энэ эгзэгтэй үед УРВАГЧАА бүү хөйхуулалдаа? Дөрвөд хүн заавал УРВАГЧ байх юмаа???
2016-05-27
ГАВАР:

БАТ:
Алтанхуягын ЗГ их юм хийх эхлэл тавьсан шүү дээ эхлэсэн ажилыг нь үргэлжилүүлэж байга шинээр санаачилсан ажил байхгүй байж хор хутгаж хагралтдуулахдаа гаршсан Зи бүлэглэл удахгүй нурах болно
2016-05-27
zochin:
zeb
2016-05-27
Гоолингоо:
Н.Алтанхуягийн “өшөө авах” ажиллагаа нь амжилттай болоосой. АН хэсэг ажилаа хийж мэдэхгүй нөхдүүд унана гэж байгаа. Хэн баярлана гээч мэдээж АРД ТҮМЭН ШҮҮ дээ. АН энэ удаагийн сонгуулиар хоорондоо тойргоо булаалдаж эрх мэдэл дээрээ санал нийлэхгүй байвал сайн л биз. Алтанхуягаа ХОРОЛМАА-н ажилаа хийсээр өшөөгөө аваад байгаарай амжилт хүсэе.
2016-05-27
zochin:
ugaasaa ner zaasan ene hed ni garahgui l ym bna doo

Нам доор нэгдэж чадахгуй бугдэд хариуцлага тооцох н зев,сонголт хийсэн ард тумэн тэнэг биш шуу
2016-05-27
Энэ хvний ЕС болох нь аааль 1981 онд шийдэгдсэн б:
Алтантуяг гусаагvй байсан бол АНуснууд арай л нэр хvнд сайн бх блаа, одоо бол шалбаагт хутгалдсан доо, АНын нvvр царай хулгaйч жeнкo зикa бээнз чaцгa нтр болсон гэж бодохлээр ой гутам...
2016-05-27
Зочин:
Алтанхуяг ажлаа хийж чадаагүй. Улсаа хямраасан болоод л буусан шүү дээ. Тэрнээс нэх Монголыг мандан бадраагаад байхад нь огцруулаагүй л байхгүй юу
2016-05-27
Зочин:
АЛТАНГАДАСЫНХА МАНАН-Г БАЙГУУЛДАГ ШҮҮДЭЭ
2016-05-27
Зочин:
АЛТАНГАДАСГҮЙ БОЛ АН АМАР АМГАЛАН
2016-05-27
Бат:
Алтанхуягийн гол урвасан шалтгаан Н.ЭНХБАЯРТАЙ гарын үсэг зурсан ӨӨРИЙНХ НЬ буруу гэдгийг яасан ойлгодоггүй,үүнд Бат ҮҮЛ болон бидний нөхөд үнэн гутарсан шүү дээ?? Түүнээс гишүүд рүүгээ буруу өгөх.хонзогнож,юм хийж байгаа ардчиллын эсрэг энэ эгзэгтэй үед УРВАГЧАА бүү хөйхуулалдаа? Дөрвөд хүн заавал УРВАГЧ байх юмаа???
2016-05-27
irgen:
nice
2016-05-27
ЗОЧИН:
ЗӨВ АРЧААД ӨГ
2016-05-27
Зочин:
зөв.намын нэрээр гарчаад засгаа унагадаг жудаггүй гаруудыг цэгцэлбэл таарна
2016-05-27
zochin:
zeb
altan:
Bravo
2016-05-27