Танхимаас Т.Аюурсайханы нэрийг дэвшүүлжээ

МАН-ын бага хурал түр завсарлаад үргэлжиллээ.
Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Ц.Дашдорж, Ё.Отгонбаяр нар сонгууль өрсөлдөхгүй хэмээн нэрээ татжээ.
Тиймээс Дорноговь аймагт яруу найрагч Г.Мөнхцэцэг, н.Дэлгэрсайхан нар нэр дэвшихээр болсон байна.
Мөн Говь-Алтай аймагт намын бага хурлын гишүүн Ш.Раднаасэд нэр дэвших аж. Бага хурлаар нэр дэвшигчдийг тодруулах үед ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайханы нэрийг танхимаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлжээ. Тиймээс ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан, УИХ-ын экс гишүүн Д.Зоригт нар хоёрын хэнийг нэр дэвшүүлэх талаар санал хураалт явагдсан байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ