Реогийн олимпийг хойшлуулахгүй

img

Ургийн гажиг үүсгэж буй зика вирусаас болж Харвард, Оксфордын эрдэмтэд ирэх наймдугаар сард Бразилийн Рео Де Женейро хотноо болох зуны олимпийг хойшлуулах саналыг ДЭМБ-д тавьсан билээ. Бразилийн ихэнх газарт уг вирусын халдвар бүртгэгдсэн бөгөөд ойролцоогоор 1.8 сая хүн халдвар аваад байна. Харин халдвартай 7000 орчим хүн мэндэлжээ.

 

Хэрвээ олимп товлосон цагтаа зохион байгуулагдвал уг вирус дэлхийд тархахаас гадна хамгийн багадаа нэг тэрбум хүн халдвар авч магадгүй хэмээн эрдэмтэд сануулжээ. Зика шумуулаас хүнд халдахаас гадна бэлгийн замаар халддаг болохыг АНУ-ын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд тогтоогдсон юм.

 

“Реогийн олимп товлосон цагтаа болно” хэмээн ДЭМБ-аас мэдээллээ. Тус байгууллага өчигдөр 17.00 цагт эрдэмтдийн дээрх саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чаны бие төлөөлөгч “Олимпийн наадмыг зохион байгуулах бүс нутгийг өөрчилсөнөөр халдварын тархалт буурахгүй. Бид Бразилийн Эрүүл мэндийн яамыг уг халдварыг тархалтыг бууруулж чадна гэдэгт ихээхэн найдвар хүлээлгэж байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Reo gene uu
2016-05-29