Кардашианы дүү сүйгээ цуцалжээ

Реалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кулия Женнер сүйгээ цуцалсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Кулия өнгөрсөн оноос эхлэн өөрөөсөө долоон насаар ах реппер Туга гэгчтэй болзох болсон юм. Хос өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьцгаасан билээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа “Би ганцаараа болсон. Намайг хайрлахаа амласан залуу хаяад явлаа. Би ганцаардахгүй ээ” хэмээн бичжээ.
Хагас цагийн дараа Кулия дээрх үгээ инстаграмаасаа устгасан байна. Түүний ээж Крис Женнер “Миний охин их шаналж байгаа. Тэрбээр сайхан амьдрахыг хүсдэг байсан” хэмээн хэлжээ.
Кулиягийн салсан шалтгааныг шар хэвлэлүүд ах Роб Кардашиантай холбон бичиж байна. Учир нь тэрбээр Тугагийн экс эхнэр Блак Чинатай сүй тавьсан юм. Тэд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ