Хүүхдийн дуулалт жүжгийг тоглоно

img

 

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид Эх үрсийн баярт зориулан Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг тоглох гэж байна.

 

Уг тоглолтын цомнолыг зохиолч Х.Батаа, найруулагч СТА Д.Ганболд, бүжгийг Төрийн Соёрхолт С.Сүхбаатар, МУГЖ Ш.Одонтуяа нар дэглэн найруулжээ. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих бодлогын хүрээнд хүүхэд багачуудад өөрсдийн ёс заншлаа дээдлэх, тэдний өв тэгш хүмүүжилд нь тус нэмэр болох зорилгоор энэхүү жүжгийг тоглож байгаа гэдгээ тус чуулгын уран бүтээлчид хэлж байна.

 

Уг хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг ирэх сарын  1-ний 16 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ