М.Мягмар: Х.Бат-Ундрал хамтлагаасаа гарсан

img

 

Guys” хамтлагийнхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр хамтлагийн дуучин М.Мягмараас дараах тодруулгыг авлаа.

 

-Та бүгдийг хамтлагийнхаа гишүүний хар тамхины хэргийн талаар тайлбар хийх болов уу гэсэн шинэ уран бүтээлээ танилцуулахаар цуглажээ?

 

-Ямартай ч бидний өнөөдрийн хэвлэлийн бага хурал хийсэн учир маань энэ сэдэвтэй холбоотой. Гэхдээ гол зорилго нь шинэ уран бүтээлээ танилцуулах гэж цугласан. Манай хамтлагийн “Best of the Guys” цомогт багтсан шинэ уран бүтээл “Good luck” дууны клипийг энэ сарын 3-ны өдөр олон нийтийн хүртээл болгохоор тов зарласан тухай мэдээлэл хийхээр энд цуглаад байна. Энэхүү уран бүтээл маань өнөө цагийн залууст бахархан дууриах сэдлийг төрүүлэх, амжилт өөд уриалан дуудах, хийж буй ажил мэргэжилдээ итгэл урмаар дүүрэн байхыг хүсч уриалсан гэгээлэг сэдэвтэй уран бүтээл юм. Дууны клипэнд Монгол Улсынхаа нэрийг олон улсад болон дэлхийн тавцанд дуудуулж, амжилтаараа тэргүүлж чадсан салбар бүрийн залуус оролцон тоглосон.

 

-Дууны клипэнд сонин содон хүмүүс тоглосон харагдана. Тухайлбал дэлхийн аварга үсчин Мөнхнасан.

 

-Салбар бүртээ амжилт гаргасан тэр бүх хүмүүсийг оруулсан байгаа. Тухайлбал СТА жүжигчин Б.Амарсайхан, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Хүндийн өргөлтийн ази тивийн арга М.Анхцэцэг зэрэг урлаг, шинжлэх ухаан спорт, загвар гээд салбар бүрийн шилдгүүд оролцон тоглосон. Зарим хүмүүсийн зургийг авсан боловч сонгууль дөхсөн энэ үед клипэнд оруулж болохгүй, олон нийтийн хэрэгслээр цацаж болохгүй хүмүүс ч клипны гадна үлдсэн. Ерөнхийдөө гол зорилго нь  дэлхийд монголынхоо нэрийг гаргасан хүмүүсийг тоглуулсан байгаа.

 

-Х.Бат-Ундралын талаар тайлбар хэлэх болов уу?

 

-Манай хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Бид өнгөрсөн хугацаанд гурван гишүүнтэйгээр Японд аялан тоглоод ирсэн. Ирээд мөн “The love” дууныхаа клипийг гурвуулаа хийсэн. “Good luck” дуу маань өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийх байсан боловч учир шалтгаантайгаар хойшилсон. Тэр нь Х.Бат-Ундралтай холбоотой мэдээлэл цацагдсан явдал юм.

 

-Ямар шалтгаанаар хамтлагаасаа гарав?

 

 Өнөөдөр бид “Guys” хамтлаг хэзээ гурван гишүүнтэй болчихов. Нэг гишүүн нь асуудалд орсноос болоод тухайн гишүүнээ жийлээ зэрэг хэл ам гарах вий гэдэг үүднээс мэдээлэл хийхээр шийдсэн. Хамтлагийн гишүүн маань өөрийнхөө санал хүсэлтээр ажил, амьдралын шаардлагаар хамтлагаасаа гарсан. Бид гурвын зүгээс найзыгаа болон тэр хүний хувийн асуудлыг хүндэтгэх үүднээс гурвуулаа л  үлдсэн. Энэ асуудал хамтлагийн уран бүтээлтэй ямар ч холбоогүй. Тийм учраас бид гурав уран бүтээлээ цашид үргэлжлүүлсээр байх болно.

 

-Хар тамхи зарсан, баригдсан, хоригдсон тухай мэдээлж байна. Энэ үнэн болов уу?

 

-Бид уран бүтээлийн их ажилтай байсан учраас баттай эх сурвалжаас мэдээллийг авч чадаагүй байна. Мэдээлэл авах гээд тодруулах гэж их явсан. Гэсэн ч яг баттай эх сурвалжийн мэдээлэл бидэнд олдоогүй. Тэгэхээр цаг нь болохоор тухайн холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийх байх.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zo:
hugiin batsaanuud
2016-05-31
Муу залуус:
Мөн ч өөдгүй өрөвдмөөр залуус бна даа
2016-05-30
Hmm!!!:
Iim medegdel n ogt tsag uye oloogui medegdel bla, bidend odoo hamaagui gj bga met
2016-05-30
irgen:
Chabaas da xamtlag bol Xamtdaa Lag gesen ug gej Xarangiin Chuka ax xeleed bxad oilgoxgui bgaa ym bx da.
2016-05-30
Зочин:
Харанга хамтлагийнхан манай Лхагваа тэгэх хүн биш гээд Хэвлэлийн бага хурал хийж байлаа. Эд нар тэгсэнгүй. Учир битүүлэг, бас хүн чанар муутай л байна даа
2016-05-30
Зочин:
САЙХАН ХАМТЛАГИЙН НЭРИЙГ ГУТААГААД...
2016-05-30
Зочин:
3 teneg boljdee yarij hel bgaa umiign
2016-05-30
Conc:
Har tamhinaas bolson bol hohi shvvde mash hurdan argaar mungutei bolj saikhan zaluusiig mani araasa tatna novshiin yum hatu temtsuul taarna
2016-05-30
zcccc:
Bat-Undral zovox bish zadarch yavciin bishvv bidnii vr udmiig taclax zorilgo aguulcan nuxurt xatuu xandax ni zuv shvv
2016-05-30
Зочин:
Zovoh tsagt nohriin chanar gedeg dee.
2016-05-30