ИЗНН сонгуульд оролцоно

Сонгуулийн Ерөнхий хороо ИЗНН-ыг бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. ИЗНН сонгуулийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл Улсын дээд шүүх уг асуудлыг өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Дээд шүүх ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгасан байна.
Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан аж. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг энэ сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин ИЗНН дараагийн шатны шүүхэд хандсанаар Дээд шүүх СЕХ-ны тогтоолыг хүчингүй болголоо.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ