Х.Бат-Ундрал: Би хэзээч тийм зүйл хийхгүй

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг хар тамхи нууцаар дамнуулан худалдаалах гэж байгаад хуулийн байгууллагад саатуулагдсан талаар мэдээлэл гараад буй. Эл мэдээллийг үгүйсгэн тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая. Уугий нь хэзээч тийм зүйл хийх хүн биш. Зулай зулайгаа гишгэж төрсөн гарын таван хуруу шиг үр хүүхэдтэйгээ хамтдаа, ээж минь та урт наслаарай” хэмээн бичжээ.
Энэ өдөр мөн тус хамтлагийн залуус мэдээлэл хийж Х.Бат-Ундралыг сарын өмнө хамтлагаасаа хувийн шалтгаанаар гарсан гэдгийг хэлсэн юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ