“My love” дууны Монгол хувилбар

“Харанга” хамтлагийн гитарчин Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” нэртэй шинэ уран бүтээл туурвижээ. Тус дууны клипийг Солонгосын дуучин Lee Seung Chul-ийн “My love” дууг дууриалган бүтээсэн байна.
Энэ тухай Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг" нэртэй шинэ цомогт минь орсон “Амьдралын Бэлэг” дууны клип гарлаа. Сюрприз барин гэрлэх санал тавьж буй шинэхэн хосын гайхалтай сайхан мөчийг клипэндээ тусгасан юм. Клипний санаа болон ижил төрлийн клип уламжлал болон хэд хэдэн оронд амжилттай бүтээгдэж үзэгч олны талархлыг хүлээсэн. Энэ удаа та бүхэн монгол хувилбарыг таалан сонирхож үзнэ үү” хэмээжээ.
Тус дууны клипэнд тоглосон залуус жүжигчид биш жинхэнэ хосууд аж. Клипэнд СТА жүжигчин Ууганбаяр, “Гурван охин” хамтлаг, “Харанга” хамтлагийн уран бүтээлчид оролцон тоглосон байна.
Ингээд тус клипийг хүргэж байна. /HD дарж үзнэ үү/
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ