Талийгаач охины тухай баримтат киног бүтээжээ

Одоогоос 4 жилийн өмнө гудамжаар ээжтэйгээ хамт алхаж явсан охины толгой дээр “Төгс гүрэн” ХХК-ийн өргөгч цамхаг унаж, охин газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Амиа алдсан Б.Есүгэн охины гэгээн дурсгалд зориулан Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан “Намуун зэт” продакшны уран бүтээлчид “Эргэж ирэхгүй” нэртэй баримтат киног бүтээжээ.
Тус киноны зохиолыг СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал бичиж, түүний хүү СТА З.Батбилэг найруулсан байна. Эл баримтат киног өчигдөр 22.30 цагт МҮОНТ-ын эфирээр олон нийтийн хүртээл болголоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ