Бондын дүрд Каприо тохирно

img

“Хаадын тоглоом” цувралын од жүжигчин Эмила Кларк тагнуулч “Жеймс Бонд 007” кинонд тоглохоор болсон талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр Бондын дурлалт бүсгүйн дүрийг бүтээх гэнэ. Жүжигчин бүсгүй “www.dailymail.co.uk” сайтад “Би их жаргалтай байна. Мэдээж хэрэг зүүд шиг санагдаж байна” гэж хэлжэ.

 

Сэтгүүлч түүнээс “Одоогоор Бондын дүрийг хэн бүтээх нь тодорхойгүй байна. Таны бодлоор энэ дүрд хэн илүү тохирох вэ” гэж асуухад Эмила “Леонарда Де Каприо тохирох байх. Түүнтэй хамтарч ажиллахыг хүсч байна. Энэ бол миний л бодол. Каприо ямар бодолтой байгаа нь нууц” гэж хариулжээ.

 

Бондын шинэ ангид жүжигчин Дэниел Крейг тоглохгүй гэдгээ зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ