Лила Росе аавыгаа өмөөрөв

img

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн охин 17 настай Лила Росе өчигдөр фэйсбүүк хуудастаа аавыгаа хамгаалсан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лила “Миний аав сайхан сэтгэлтэй бас ухаалаг нэгэн. Тэр хэзээ ч эмэгтэй хүнийг гомдоож байгаагүй. Эмбер ямар зорилгоор худал хуурмаг мэдээлэл нийгэмд цацсаныг мэдэхгүй байна. Би аавдаа итгэдэг. Үргэлж итгэсээр байх болно” хэмээн бичжээ.

 

Эмбер Хёрд жүжигчин эрийг өөрийг нь зоддог байсан хэмээн мэдэгдэж, 400 сая ам.доллар нэхэмжилсэн билээ. Тэрбээр мөн инстаграмдаа нөхөртөө зодуулсаны дараах гэрэл зургуудыг байршуулжээ.  

 

Лос Анжелесийн шүүхээс жүжигчин эрийг буруутай хэмээн үзэж, эхнэртэйгээ утсаар ярих болон ойртохыг хатуу хориглосон. Жүжигчний өмгөөлөгч “Жонни Депп ямар ч буруугүй, тиймээс ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр өгөхгүй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuw:
Zuw zuw johnny depp hvn zodoh hvn bish ter hvhen ovoo mungu salgah gein bhdaa ineedtein
2016-05-31