УИХ-ын дарга Японд айлчилна
2016-05-31

 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ.
 
Ажлын айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзана.
 
Мөн тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцоно. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна.
 
Түүнчлэн Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэнэ. Ингэснээр Монгол Улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэнэ.
 
УИХ-ын дарга ажлын айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Фукушима муж дахь нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцана.
 
Мөн Чиба мужийн полипропилен буюу бүх төрлийн пластмассан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Прайм Полимер” компанид зочлох юм. Тус компани нь полипропилен түүхий эдээр машины эд анги болон бусад полипропилен бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна.
 
УИХ-ын дарга Сайтама мужийн Шибасаки үйлдвэрт зочлон, тус үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж буй монгол иргэдтэй уулзах юм.
 
УИХ-ын дарга З.Энхболдын Япон Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс багтсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ix xuraliin darga aa dornogobi aimag.n zasag darga chini 80 ail.n 2 uruu bair barix mung.r ger bvleerei tansgalj bn yasan idej yyj xandaggvi ym be
2016-05-31
nyamaa:
Pizda chin zailahiin hoorond dahiad mungu zarlagdaad
2016-05-31
Зочин:
Хэдхэн хоногийн дараа зайлах гэж байж иргэдийн татварын мөнгийг үрж япон явах ямар хэрэг байнаа
2016-05-31
Зочин:
Odoo boloosh dee buren erh chini duusaj baihad guilga guih gej ayabaagui bol bolimoor yuaaaa
2016-05-31
иргэн:
одоо хугацаа чинь дуусах гэж байхад улсын мөнгө бараад цусаа хийх гэж доншуучилдаг байнаа.Хөдөлмөрийн сайдаа явуулаадл зуруулна биздээ.Жилд хэд дншуучлах гэсэн драк вэ. Дипломат ёсоо мэдэхгүйгээс З уулаа доншуучилж гуйлга гуйдаг байхгүй юу.
2016-05-31
Зочин:
ЕС, Ерөнхийлөгч, УИХ-н дарга 3 нь нэг улсад нэг жилд давхцаж айлчлал хийж бсныг Ардчилсан намын үед үзлээ. Одоо дахиад УИХ-н дарга нь айлчлах гэж бга юм уу Бурхан минь
2016-05-31