Энхийг сахиулагчид Афганистаныг зорино
2016-05-31

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын энхийг сахиулагчид ээлжит ажиллагаандаа явахад бэлэн боллоо. Дэд хурандаа Ц.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

 

Дөрөвдүгээр ээлжийн цэргийн баг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.  Тэд Афганистан Улс дахь Олон Үндэстэний Эвсэлийн Цэргийн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны ХБНГУ-ын тэргүүлсэн умард бүсийн командлал, “Мармал” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

 

Энэ удаагийн цэргийн багийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт 30 гаруй анги байгууллагын 100 гаруй цэргийн алба хаагч багтжээ. Тэдний 93 хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай албан хаагчид юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tsalingaas gadna 6 sar l guriigeed 30 d saya tugrug avdag gesen deer ni manai uls NUB ees 200 gad terbumiig tserev yavuulsniiha tuluu avdag gesen ene munguur ni oligtoihon yum hiigeechee z.enhboldoo!
2016-06-07
Gaihav:
Aluulah gej bga um shig tolgoigoi behiilgeed suuj bdag!
2016-06-06
Зочин:
Shal demii gazarluu heden haltar tugrugnii tuluu yavah yumdaa.
2016-06-05
иргэн:
Тугны өмнө толгойгоо гудайлган суусан байх юм. Уг нь тугныхаа оройг харж омогшин, тугнаасаа адис авдаг л байсан даа.
2016-06-01
бөйы:
Хөөрхий дөө. Сард нэг сая төгрөгний төлөө юу ч мэдэхгүй хэдэн залуусыг мөн ч мөлхүүлэх юм даа. Ядуугийн зовлон юм уу даа.
2016-06-01
Зочин:
Mongolyn army gej tsarai zus l ondoo bolohoos orosyg ingej duuraih gej...
2016-05-31