Аваргын гэргий “Алдарт эх” болов

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 3100 гаруй ээжийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор өчигдөр шагнасан. Тэдний төлөөлөл болох 21 эхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонг “Төрийн ордон”-д гардуулсан юм. Тэдний дунд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, ОУХМ Н.Түвшинбаярын гэргий Б.Оюунбилэг багтаж, Ерөнхийлөгчөө одон гардан авлаа.

 

Тэрбээр өнгөрсөн онд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Ийнхүү аваргынх хоёр хүү, хоёр охинтой болж, гэргий нь алдарт эхийн одон гардав.

 

Дашрамд сонирхуулахад өчигдөр буюу зургадугаар сарын 1-нд Н.Түвшинбаяр аваргын төрсөн өдөр тохиодог. Тэгвэл өчигдөр тэдний гэр бүлд давхар баяр тохиожээ.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хонгор нутгаас:
Аваргынхаа сайхан хань хөөрхөн хүүхдүүдэд нь эрүүл энхийг хүсье Аварга минь их хуралд гараад өндөр настан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө эхний удаа онцгой анхаараарай БАЯНХОНГОР нутгийн минь сүлд ивээг
2016-06-02
зочин:
Хүүхэд гэдэг амьтан үнэхээр хөөрхөн шүү Бүгдээрээ хүүхдүүдийнхээ сайн сайханы төлөө сайн сайхан бүхнийг хийж амьдрах хэрэгтэйг хүн болгон ойлгож хотоо сайхан болгож амьдарцгаая
2016-06-02
Зочин:
Muu huniig dagaj bgaad olj avsan saihan ner turuu unagav daa, avarga mini...uuniig l zahya...tanai ger buld az jargal husye !!!
2016-06-02