Бусдын нүүр рүү халуун ус цацаж танхайрчээ

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 5360 удаа дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн 134, зөрчлийн 1224, согтуугийн 380, зам тээврийн ослын 353, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Сургуулийн ... тоотод нүүрлүүгээ халуун ус цацуулсан хүн байна” гэсэн мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод түр суух 24 настай Т-ийн нүүр рүү тус хашаанд суух 29 настай эмэгтэй О нь үл ялих зүйлээр шалтаглан буцалсан ус цацаж, нүүр, баруун гарыг нь түлж танхайрчээ.
Мөн Хан-Уул дүүргийн “Home plaza” супермаркетын үүдэнд нэг хүнийг зодоод байна“ гэсэн мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд суух 23 настай эрэгтэй М-ийг 23 настай эрэгтэй Ц нь “автомашины урдуур дайрч орлоо” гэж шалтаглан зодож, танхайрсан хэрэг гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ