Сурагчдын дотуур байрыг хүлээлгэн өгчээ

img

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Тэмцээнд оролцогч албан хаагчид  Төв аймгийн Зуунмод хотод сургуулийн дотуур байр барьж  өнөөдөр хүлээлгэн өгөв.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын 411-р инженер батальон болон Тэнгисийн явган цэргийн 9-р инженерийн дэмжих батальоны цэргүүдээс бүрдсэн баг дотуур байраа хүлээлгэн өгсөн байна.  Даалгавраа амжилттай гүйцэтгэсэн баг бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон талархал илэрхийлжээ.

 

Энэ удаагийн сургуулилтад зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа. Оролцогчид Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн сурагчдын 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.

 

 “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага энэ сарын 4-нийг хүртэл Улаанбаатар хотноо үргэжлэх юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ