Мухаммед Али эмнэлэгт хүргэгджээ

Олимпийн аварга, мэргэжлийн боксын үнэмлэхүй жингийн дэлхийн аварга Мухаммед Али өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Боб Гуннел “AFP” агентлаг мэдээллээ. Хэвлэлийн төлөөлөгч “Мухаммед Али эмчийн бүрэн хяналтад байгаа. Тун удахгүй эмнэлэгээс гарна” хэмээн ярьжээ.
Өдгөө 74 настай Али өнгөрсөн оны нэгдүгээр сард шээсний гарц хаагдсаны улмаас эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эмчийн хяналтад байсан юм.
Али 1984 онд спортоо орхисоны дараа Паркинсоны өвчтэй болох нь тогтоогдсон билээ. Паркинсоны өвчнөөр өвчилсөн хүний гар, хөл салга болгохоос гадна алхах, гишгэхэд бэрхшээлтэй болгодог аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ