Заян Малик сахиусан тэнгэрээс салжээ

Британийн "One Direction" хамтлагийн экс гишүүн, дуучин Заян Малик найз бүсгүйгээсээ салсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.
23 настай дуучин залуу өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн өөрөөсөө хоёр насаар дүү "Victory secret's"-ийн сахиусан тэнгэр Жижи Хадидтай үерхэх болсон юм.
Хосын салсан шалтгаан тодорхойгүй байна. Тэд үерхэх хугацаандаа таваас илүү удаа салж, нийлсэн хэмээн Жижигийн дотны найз ярьжээ. Энэхүү салатын мэдээний дараа Жижи инстаграмдаа "Намайг уучлаач" хэмээн бичсэн байна. Харин дуучин залуу "Бүх зүйл дууссан" хэмээн хариу бичжээ.
Жижи, дуучны сүүлд гаргасан "Pillow talk" дууны клипинд тоглосон билээ. Уг дууг "www.youtube.com" сайтаас 494 сая хүн үзсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ