Лауренс гэрч болов

“Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс хуримын гэрч болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний дотны найз Лаура Симпсон өчигдөр Калифорни мужийн наран шарлагын газар хуримаа хийсэн байна. Сүйт бүсгүй гэрчээрээ жүжигчин бүсгүйг сонгожээ.
Лауренс өчигдөр сүйт бүсгүйгээсээ дутахааргүй олны анхаарлыг татсан байна. Хэвлэлүүд жүжигчний зургийг авахын тулд хурим явагдаж буй газар руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрчээ.
Жүжигчин бүсгүй инстаграмдаа “Найз минь надаас болж бухимдсан. Намайг уучлаарай хонгор минь. Чи өнөөдөр хамгийн үзэсгэлэнтэй нь байсан. Чамаараа бахархаж байна” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ