Мухаммед Алигийн сүүлчийн зураг

Олимпийн аварга, мэргэжлийн боксын үнэмлэхүй жингийн дэлхийн аварга Мухаммед Али өчигдөр 74 насандаа таалал төгссөн.
Тэрээр эмнэлэгт хүргэгдээд 30 минутын дараагаас түний байдал эрс муудаж, сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн аж.
Тэгвэл өнөөдөр тамирчны охидууд болох Лайла болон Хана нар инстаграмдаа аавынхаа хамгийн сүүлд авахуулсан гэрэл зургийг нийтэлсэн талаар "TMZ" сайт мэдээллээ.
Охид аавыгаа Аризона мужийн Феникс хотын эмнэлэгт хүргэгдэн ирэх үед хамтдаа зургаа авахуулжээ. Зураг авахуулах үед тамирчин унтаж байсан байна. Харин интернэт хэрэглэгчид уг зурган дээр Алиг нас барсан байсан хэмээн бичих болсон байна. Энэ талаар Хана инстаграмдаа "Аав минь зүгээр л унтаж байсан" хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ