Каприо үерхэх болжээ

img

 

Холливуудын нэрт жүжигчин Леонарда Де Каприо шинэ найз бүсгүйтэй болсон талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. 

 

Өдгөө 41 настай жүжигчин эр өөрөөсөө 17 насаар дүү модель Росе Хорнер гэгчтэй үерхэх болжээ. 

 

Хос өнгөрсөн онд хэд хэдэн удаа болзож байсан ч саяхнаас албан ёсоор үерхэх болсон байна. Тэд саяхан Италид амарцгаасан аж. 

 

Хорнер инстаграмдаа "Лео минийх" хэмээн бичсэн байна. Тэд мөн Нью Йорк хотноо хамтран амьдрах болсон хэмээн гэрчүүд мэдээлсэн ч жүжигчний хэвлэлийн төлөөлөгч батлаагүй ажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ