Н.Энхбаярын оронд О.Цолмон нэр дэвшинэ

МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй шалтгаанаар сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн ерөнхий хорооны энэ шийдвэрийг МАХН-ынхан МАНАН-ын явуулга хэмээн харж, шударга сонгуулийн төлөө бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэж байсан юм.
Тэгвэл МАХН-ынхан дараагийн хувилбараа гаргаж иржээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд УИХ-ын 75 дугаар тойрогт түүний эхнэр О.Цолмон нэр дэвшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд ханджээ. МАХН-ын энэ сонголтыг "Яах аргагүй байдалд орсон учраас гаргасан шийдвэр" хэмээн нарийн бичгийн дарга Б.Тулга нь тайлбарлажээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ