Кейт Моссын охин модель болно

img

Супермодель Кейт Мосс охиныхоо хамтаар Италийн “Vogue” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 13 настай Лили Грасе анх удаагаа сэтгүүлд зургаа авахуулж байгаа аж. Уг сэтгүүл энэ амралтын өдөр худалдаанд гарах юм байна.

 

“Лила ээжээсээ дутахааргүй чадварлаг байсан” хэмээн сэтгүүлийн гэрэл зурагчин Дэвид мэдэгджээ. Мосс охиноо эхэд нууцалдаг бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа охинтойгоо зургаа авахуулах сэтгүүлийн саналаас татгалзсан юм. Тэрбээр охинтойгоо зургаа авахуулсаныхаа дараа сэтгүүлийн сурвалжлагчид “Лила модель болохыг хүсдэг. Охин минь одоо 13 настай. Би сайн ээж биш. Гэхдээ охиныхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүхий л бололцоогоо ашиглана. Өнөөдөр охины минь модель болох анхны гараа” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ