Харригаас болж сүрдүүлгэд автжээ

Британийн ханхүү Харритай авахуулсан зургаа инстаграмдаа байршуулж, “Шинэ найз залуу” хэмээн бичсэн бүсгүйг ханхүүгийн дэмжигчид заналхийлсэн талаар “www.wonderwall.com” мэдээллээ. 27 настай Олива Таллент гэх бүсгүй өнгөрсөн амралтын өдөр Лондон хотноо зохион байгуулагдсан рок дуучин, хөгжимчин Брюс Спрингстоны “The River” тоглолтын үеэр ханхүүтэй зургаа авахуулжээ. Тэрбээр ханхүүтэй авахуулсан зургаа олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн аж.
Уг зургийг ганцхан цагийн дотор 100 орчим мянган хүн үзжээ. Харин энэхүү үйл явдлаас нэг өдрийн дараагаас Оливаг утас болон интернэтээр заналхийлж, ална хэмээн сүрдүүлсэн байна. Олива өчигдөр твиттертээ “Харри миний найз залуу биш. Би зүгээр л хөгжилдөхийг хүссэн. Энэ зураг бусдад таалагдаагүй бололтой. Гэхдээ Харритай олон бүсгүй зургаа авахуулдаг. Тэднийг ч гэсэн сүрдүүлдэг үү” хэмээн бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ