Э.Бат-Үүлийн баг үнэмлэхээ гардан авлаа

УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулж байна. НИТХ-д нэр дэвшигчдийг нийслэлийн Сонгуулийн хорооноос гардуулан өгөв. АН-ын нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үеэр нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Манай намын мөрийн хөтөлбөрт тусгаснаар бол бид өмнөх дөрвөн жилд хийснээсээ илүү их бүтээн байгуулалтыг хийнэ. Тиймээс та бүхэндээ амжилт хүсье. Нийслэлчүүд та нарт итгэж байгаа" хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ