Майкл Фелпс хүүгээ гайхуулав

АНУ-ын тамирчин, олимпийн аварга Майкл Фелпс өнгөрсөн тавдугаар сарын 5-ны өдөр анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр хүүгээ Бумер Роберт Фелпс хэмээн нэрлэсэн билээ. Тамирчин эр өнгөрсөн оны хоёрдугаар сард хүүгийнхээ ээж Николь Жонсонтой сүй тавьсан юм. Хос “Рео”-гийн олимпийн дараа гэрлэнэ. Фелпс өчигдөр инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Техас. Хүүгээ гайхуулахыг хүслээ. Миний хүү” гэж бичжээ. Уг зураг инстаграмд нийтлэгдээд нэг цагийн дотор 158 мянган лайк цуглуулсан байна.
Зураг дээр нь лайк дарсан хүмүүст Фелпс талархалаа илэрхийлээд “Би уг нь олимпийн бэлтгэлээ хийх ёстой. Даанч хүүгээсээ холдмооргүй байна” гэж бичжээ. Тамирчин “Рео”-гийн олимп хүч үзэх билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ