НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчид өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхийг олголоо. Энэ удаагийн сонгуульд 9 намын 238, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 273 нэр дэвшигчийг бүртгэжээ.
Намуудаас хамгийн түрүүнд нэр дэвшигчдийн материалаа ирүүлж, хуулийн хугацаандаа бүртгүүлсэн Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчид өнөөдөр сонгуульд оролцох үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Сандуй “Бид сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьж байна. Зорилгодоо хүрэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно” гэлээ.
Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн МАН салбар бүртээ танигдсан, оюунлаг, чадварлаг, шинэ залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн байна. Үүнээс гадна тус намынхан сонголтыг эн тэнцүү хийсэн төдийгүй насны хязгаар дээрээ ч онцгой анхаарчээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байгаа бол насны хувьд 33-40 насныхан 48.9, харн 40-50 насныхан 42.2, 50-иас дээш насныхан 8.9 хувьтай байгаа юм. Мөн дүүргийн намын хорооны дарга тав, дэд дарга дөрөв, намын анхан шатны байгууллагын дарга 12, НИТХ дахь намын бүлгээс 6, дүүргийн ИТХ-ын намын бүлгээс 11 хүнийг тус бүр нэр дэвшүүлжээ.
Уншиж байна |