Ардчилсан засаг шийдээд байна уу, шоудаад байна уу

img

Ингэж асуумаар, эрхгүй бухимдмаар зүйл олон гарах аж. Монголчууд бид ардчилал ялсан 25 жилийн хугацаанд 13-14 төрийн нүүр үзчихлээ. Уг нь дөрвөн жилийн мөчлөгөөр бол зургаан Засгийн газар л бүрдсэн байх учиртай. Гэвч сонгуулийн дөрвөн жилд хамгийн багадаа л хоёр засаг солигддог бичигдээгүй хуулиар 2012-2016 онд Шинэчлэлийн, Шийдлийн гэсэн хоёр засгийн нүүр үзэв. 


Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн Засгийн газар шинэхэн дээрээ сонихон гэгчээр ажил хийх гэж хичээж байлаа. Бондын мөнгөөр зам тавьж, чамгүй олон үйлдвэрүүдийг бодитоор дэмжиж, монголын эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гаргах гэж оролдоогүй биш оролдсоон. Алдсан нь ч бий, оносон нь ч их. Юутай ч “Гудамж” гэх том төслийг тэд амжилттай хэрэгжүүлж чадсанаар өдгөө нийслэлчүүд замын түгжрэл, машины эвдрэл гэмтэл гэх толгойн өвчнөөс багахан ч гэсэн салж чадсан билээ. 


Гэвч АН-ынхан сурсан зангаараа ганцхан Засгийн газартай дуусахгүй хүсээгүй, төрөөр тоглох ажлаа хоёр жилийн дараа эхлүүлсэн. Н.Алтанхуяг гэх хүний хувийн тоглолт Засгийн газарт нь өрнөсөн учраас дараагийн үзэгдэлд гол дүр бүтээх гэсэн хэсэг бүлгийн явуулгаар суудлаас нь буулгаж авч билээ. Харамсалтай нь түүний орыг залган эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг хэмээн амлаж гарч ирсэн Сайхнаа сайдын Засгийн газар үнэндээ эдийн засгаа ч аварч чадсангүй, шийдсэн гэхээс илүү шоудсан ажлаар л хоёр жилийг ардаа хийв. 


Тэр тусмаа сонгууль угтсан шоу, хэдхэн сарын настай явуургүй, явцгүй шийдвэрийг тэд нэг сарын хугацаанд “бөөндөж” гаргах нь тэр. “Та нар зөвхөн тойрогтоо анхаар. Ард түмний саналыг яаж авах, ардчилсан Засгийн үед ямар том шийдвэр гардаг вэ гэдгийг сонгуулиар би харуулна” хэмээн АН-ын удирдлагууд ам алдсан гэх бор шувуу ч саарал ордонд дуулддаг. Тэгвэл АН-ын цохилт, ард түмний тархийг угаах сонгуулийн настай шийдвэрүүд нэгхэн сарын дотор ар араасаа уралдан гарсаар байна. 


Жил жилийн сонгуулийн бохир тактикийг тэд энэ удаад ч хэрэглэхээр шийджээ. Үнэндээ хүмүүсийн тархи богино ой санамжтай байдаг гэдэг л энэ бололтой. Өмнөх хугацаанд яаж арчаагаа алдан улстөржиж, хор найруулж, албан тушаалын төлөө аргаа барсныг нь биш өнөөдөр ямар шийдвэр гаргаж, ард түмнээ “хайрлаж” байгааг л харж сонголтоо хийнэ гэсэн явуургүй улс төр монголын нийгэмд ноёлж, хууль зөрчсөн, ард түмнээ хэтэрхий басч доромжилсон шийдвэрийг тэд ичиж эмээхгүйгээр гаргаж, түүгээрээ шоудах нь бүр хэрээс хэтэрлээ. 


“Сайн” тодотголтой сонгууль угтсан шийдвэрүүд юу вэ
 

 
“Сайн малчин” хөтөлбөрөөр эхэлсэн “сайн”-ы тодотголтой сонгуулийн шоу нийгмийн бүх салбарыг хамарлаа. Малчдын зээлийн хүүг шийдэх аргагүй, банк өөрсдөө хүүгээ шийддэг. Бидний оролцох ажил биш хэмээн зээлийн хүүг бууруулах асуудлаас АН-ынхан дөрвөн жил зугтсан байдаг. Гэтэл нэг л өдөр “Зээлийн хүү буурах боломжтой юм байна” хэмээж малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан нь саяхан. Арилжааны банкуудыг ар араасаа хүүгээ бууруулах даалгавар өгч, малчдын магнайг хагалах шийдвэрийг манай нам гаргалаа хэмээн шоудав, тэд. Тэгвэл энэ хөтөлбөр “Сайн оюутан” гэх дараагийн цувралаар үргэлжиллээ.
 
 
 
Аав ээжийнхээ халаасыг тэмтэрч буй хэдэн оюутнуудаа АН нь харж үзлээ хэмээж сургалтын зээл олгох хөтөлбөрийг сүр дуулиантай эхлүүлэв. Мөн л иргэдийнхээ халаасны хэмжээгээр шоу хийсэн үйлдэл болсон нь худлаа биш. Энэ хөтөлбөр цаашаа хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Дараагийн Засгийн газар, нийслэлийн удирдлага хэн байх вэ гэдгийг мэдэхгүй атлаа сонгууль эхлэхээс 10 гаруйхан хоногийн өмнө хэрэгжиж эхлэх эдгээр богино настай хөтөлбөр хэр олон хүн хамрагдаж, хэдэн сар жил үргэлжилнэ гэж итгэж найдах вэ, АН-ынхаан. 


Өвгөд хөгшдийг даапаалаагүй биз дээ 

 
Ядарсан аав ээж, өвгөд хөгшдийг маань 21 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг энэ сарын 1-нд Засгийн газраас гаргажээ. Тэтгэвэр цалин нэмэх асуудалд Засгийн газар тун ч харамч байсан. Жагсаал цуглаан хийх бүрт л мөнгөгүйгээ гайхаж байсан тэд гэнэтхэн л ядарсан иргэдийнхээ амьдралыг ойлгож, ахмадуудаа тойглосон нь энэ. Тавдугаар сарын 31-нд ээлжит бусаар хуралдаж гаргасан тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр мөн л сарын насгүй. 
 

Дараагийн бүрдэх Засгийн газарт тэтгэвэр нэмэх, хасах эрх нь нээлттэй байгаа учраас өвгөдийн саналыг 21 мянган төгрөгөөр “худалдаж авах” гэсэн сонгууль угтсан шоу төдий байжээ. Энэ мэтээр дурьдаад байвал хууль зөрчсөн, хууль бус, сонгууль угтсан мөнгөний шийдвэрийг тэд ар араас нь үйлдвэрлэж буй жишээ олон байна. “Буянт-Ухаа-2” хорооллын оршин суугчид нь бүрэн шахуу орчихоод байхад гурван сар шийдээгүй автобус унаагаа ардчилсан Засгийн газар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх зургадугаар сарын 11-нд шийдэхээр болжээ.


Нэгдүгээр ээлжийнхээ авто зогсоол, зам талбайн тохижилтыг ч бүрэн хийж амжаагүй, Хөгжлийн банкинд барьцаалагдсан иргэдийнхээ гэрчилгээг гаргах мөнгөгүй атлаа хоёрдугаар ээлжийг эхлүүллээ хэмээн пиар хийхээ тэд мартсангүй. Таван хувийн хүүтэй зээлийг банкууд үлгэн салган олгосон нэр зүүж буй нь худлаа биш. Зарим банк бүр өгөхгүй байгаа. Наадмын дараа намар гэдэг шиг сонгуулийн дараа тэд зээлээ хаах, эс бөгөөс хуучнаараа өгнө, эсвэл өгөхгүй гээд гэдийхэд АН-ын эрх барьж байсан дарга нар давхиж ирээд шийдэж өгөх нь юу л бол. Хотынхоо хаанаас ч хамаагүй үнэгүй wifi-д орж гялтайх мэдээг мөн л өчигдөрхөн дуулгав. Японд 100, 100 мянгаар нь ажилчин гаргах “гэнэтийн бэлэг” барилаа. Эдгээрийн дотроос нийгэмд хамгийн их дуулиан дагуулсан нь НӨАТ-ын урамшуулал. 


Сая саяар нь азтан тодруулах сугалаа өгнө хэмээн шоудсан энэ хөтөлбөр сонгуулийн настай шүү гэж сануулсан танилын маань үг үнэн байж. Хэрүүл хийх нэгэнтэй нь хэрэлдэж олж авсан баримтаа хэдэн зуугаар нь бүртгүүллээ гээд эхний зургаан сарын байдлаар нэг ч удаа буцаалтын урамшуулал авсангүй, иргэд маань. Өнөөх 20, 30 саяар нь хожоод байгаа хүмүүс ч сураггүй хэвээр. 400 сая төгрөг хожсон гэх залуу бүсгүй нийгэмд байж суух аргагүй болж, өдгөө гэмт хэрэгтэн болчихоод явж байна. 


Хардаад хэлбэл, ах дүү амраг садныхаа нэг хүнийг азтан гэж яриулчихаад таг чиг болдог юм уу гэж бодмоор. Хэдэн зуугаар нь баримт бүртгүүлсэн нэг нь 20 мянган төгрөг ч хожихгүй байхад, хоёр гурван баримттай иргэн хоёр, гурван сая төгрөгийн азтан болчихсон давхиж яваа. Энэ мэт шийдвэрүүд чухам хэдэн өдрийн настайг тааж мэдэх арга алга. Засгийн газар нь хэний нам байхаас шалтгаалах нь тодорхой. 
 

Магад маргааш АН-ынхан гарч ирээд манайхыг сонгохгүй бол энэ бүх шийдвэрээ зогсооно шүү гэж дарамталж эхэлвэл гайхах зүйлгүй юм. Их усыг хүчээр барьж болдоггүй шиг их мөнгө үнэртүүлсэн эдгээр шийдвэр хэр удаан хэрэгжих вэ. Хэн баталгааг нь өгөх вэ, АН-ынхаан. Та бүхэн арай ард түмнээ тэнэг гэж бодоогүй байлтай. Ардчилсан засаг арай л хэтэрхий шоудаад байгаа юм биш үү. Юманд хэмжээ дамжаа гэж байдагсан. Халаасаар нь хэмжиж санал авдаг хөгийн улс төр одоо хуучирсныг мэдээгүй яваа юм биш биз. 

 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Эрхэс
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл бичигчидэд:
Үр дүнг хүлээн авч байгааа ажилтай амьдралтай нь дэмжинэ. Харлуулахаас өөр ажилгүй хүмүүс л ийм юм бичиж еуудаг байх.Амьдралаа өөд татахын тулд ашигтай зүйлд гар хуруугаа хөдөлгө.
2016-06-09
иргэн:
АН-ынхан Н.АЛТАНХУЯГТ хариуцлага тооцох цаг ойрхон болсон. АН-ын мөхөх эхлэлийг удам муутай Алтанхуяг тавьсан шүү дээ.
2016-06-08
Зочин:
ugui bailgu ide
2016-06-08
туул:
сонгуулийн шоу л байна 4 жил засаг барьчихаад сар хүрэхгүй хугацаанд иймэрхүү арга хэрэглээд байгаа нь ойлгомжтой хямралтай байна тэтгэвэр цалин нэмэх боломжгүй гэсэн бмз дээ дараагийн эрх баригчид нь бөөн өр тэй засаг авах болох нь дээ
2016-06-08
саруул:
АН 4 жил засаг барихдаа эрх мэдэлийн төлөө тэмцэлдэн засагын газараа 2 удаа өөрчилсөн татвар төлөгчийн мөнгөөр сонгуулийнхаа шоуг хийж байна шүү дээ хөгшидийн ердөө 20000 төгрөгөөр л худалдан авч байна даа
2016-06-08
саруул:
АН 4 жил засаг барихдаа эрх мэдэлийн төлөө тэмцэлдэн засагын газараа 2 удаа өөрчилсөн татвар төлөгчийн мөнгөөр сонгуулийнхаа шоуг хийж байна шүү дээ хөгшидийн ердөө 20000 төгрөгөөр л худалдан авч байна даа
2016-06-08
зочин:
энэ лалрууд ард түмэндээ хайртай болох гэж мөн ч их улайрч бн даа. тэгэх тусам АН-г энэ сонгуулиар улс төрийн хариуцлага тооцох нь зөв. АН сайн дураараа сонгуульд оролцохгүйгээ орон даяар зарлавал дээр бсан юм
2016-06-08
бархас:
сонгуулийн хувьсгал хийж хөгжил дэвшилд махн-тай алхацгаая ард түмэн минь ээ бид одоо энэ удаагийн сонгуульд манан-г зайлуулах хэрэгтэй
2016-06-08
бархас:
манан-н засаглалыг өнгөрсөн амьдралдаа үлдээж ирээдүйд иргэд бид махн-г дэмжих олно
2016-06-08
бархас:
манан-н засаглал гарч ирсэнээс хойш ард иргэд бидний амьдрал уруудан доройтоод л байна газар нутаг маань ч бүрэн бүтнэ байгаа юм уу ёстой бөө мэд
2016-06-08
бархас:
за одоо энэ манан-н луйварчид болих хэрэгтэй дандаа худлаа амлалт өгч үйлдэл яриа 2 нь зөрдөг хүмүүсээс иргэд залхаж байна ш дээ та нар одоо луйвардахаал болчиоч
2016-06-08
chimeg:
Hiij bgaa hvmvvsiig ih muuladdag ym shvv.
2016-06-08
ОРХОН:
БИДЭНД ИЙМ ХУДАЛ ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ОФШОР ДАНСТАНГУУД ХЭРЭГГҮЙ УЛСААС ХАНГАЛТТАЙ ИДЭЖ БАЙЖ ХУВЬДАА ЗАВШССАН МӨНГӨӨРӨӨ ГАНЦ ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШД МАНАН БОЛ ЁРООЛГҮЙ САВ Л ГЭСЭН ҮГ ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ
2016-06-08
онон:
МАН АН ард түмний амьдралаар шоудаад өөрсдийн халаасаа зузаалж эрх мэдлээ тэлсээр л байна амлалт нэртэй үлгэрээр ард түмнээ хуурч өр зээлэнд живүүлж байна энэ жил ард түмэн СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛААС ХӨГЖИЛИЙН ХУВЬСГАЛ хийх болно МАХНг дэмжиж байна
2016-06-08
онон:
Сайханбилэгийн шийдлийн засгийн газар шоуны засгийн газар болсон ард түмнийг эмзэг сэдэв болох тэтгэвэр тэтгэмжээр шоудаад эхэллээ төсвийн мөнгийг сонгуулийн шоундаа ашиглаж байна засгийн эрхэнд байгаа давуу талаа ашиглан төрийн мөнгөөр сонгуулийн шоу хийж байна
2016-06-08
ООГИЙ:
СОНГУУЛЬ ГЭЛТГҮЙЛ ДАНДАА АМАНДАА ОРСНОО ЯРЬЖ ЯВДАГ ШДЭЭ АН МАН 2-Г ОДОО УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ШИНЭ ЗАСАГЛАЛ ГАРГАЖ ИРЦГЭЭЕ ХУУЧНААРАА ҮЛДЭХҮҮ ХУВЬСГАЛ ХИЙХҮҮ ГЭДЭГ НЬ БИДНИЙ СОНГОЛТ Л БОЛООД БАЙНА ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ХӨГЖЛИЙН ЗАМААР ХАМТДАА АЛХЦГААЯ
2016-06-08
ООГИЙ:
СОНГУУЛЬ ГЭЛТГҮЙЛ ДАНДАА АМАНДАА ОРСНОО ЯРЬЖ ЯВДАГ ШДЭЭ АН МАН 2-Г ОДОО УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ШИНЭ ЗАСАГЛАЛ ГАРГАЖ ИРЦГЭЭЕ ХУУЧНААРАА ҮЛДЭХҮҮ ХУВЬСГАЛ ХИЙХҮҮ ГЭДЭГ НЬ БИДНИЙ СОНГОЛТ Л БОЛООД БАЙНА ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ХӨГЖЛИЙН ЗАМААР ХАМТДАА АЛХЦГААЯ
2016-06-08
ООГИЙ:
СОНГУУЛЬ ГЭЛТГҮЙЛ ДАНДАА АМАНДАА ОРСНОО ЯРЬЖ ЯВДАГ ШДЭЭ АН МАН 2-Г ОДОО УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ШИНЭ ЗАСАГЛАЛ ГАРГАЖ ИРЦГЭЭЕ ХУУЧНААРАА ҮЛДЭХҮҮ ХУВЬСГАЛ ХИЙХҮҮ ГЭДЭГ НЬ БИДНИЙ СОНГОЛТ Л БОЛООД БАЙНА ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ХӨГЖЛИЙН ЗАМААР ХАМТДАА АЛХЦГААЯ
2016-06-08
ООГИЙ:
СОНГУУЛЬ ГЭЛТГҮЙЛ ДАНДАА АМАНДАА ОРСНОО ЯРЬЖ ЯВДАГ ШДЭЭ АН МАН 2-Г ОДОО УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ШИНЭ ЗАСАГЛАЛ ГАРГАЖ ИРЦГЭЭЕ ХУУЧНААРАА ҮЛДЭХҮҮ ХУВЬСГАЛ ХИЙХҮҮ ГЭДЭГ НЬ БИДНИЙ СОНГОЛТ Л БОЛООД БАЙНА ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ХӨГЖЛИЙН ЗАМААР ХАМТДАА АЛХЦГААЯ
2016-06-08
Зочин:
энэ МАН-ын идэж ууж амтчижсан хүмүүс ёстой өөрсдийнхөө аргаар идчихнэ гээд мэдэн будилж өөрсдийгөө хэн вэ гэдгээ харуулах юм даа тэгээд ч амлавал хийчхэдэг болохоор хартай эхнэр шиг болгохгүй болгох гэж их л саадаа болох гэж зүтгэсэн ч нүдэн дээр хийж байгуулж буй бүхэнд гүйцэгдсэн ч өөрсдийнхөө нөхөгдөхгүй өрөө хийсэн зээлийг адилтгаж нэхэж харлуулж чадах шив дээ уг нь баялагаа үнээр нь зарж чадвал манайд өр байхгүй л дээ харин МАН-ынхан хийлгүй бүтээлгүй хөрөнгөжиж ирсэнээ мартаж чадахгүй улайрах л сонин
2016-06-08
БАТ:
АН яг ямар гзүйлийг шийдэж чадсан юм бэ? Өч төчнөөн бонд гаргаж өр тавьснаа юу гэж тайлбарлах вэ? 4 жилийнхээ 2 жилд нь сандал ширээ ярьж үлдсэн 2 жилд ажилтайгаа танилцах гэсээр байгаад л дуусч байна.Энэ бол зүгээр л Засгийн эрхэнд олон жил гарч чадаагүй ангаж цанагасан АН гарч ирээд хамаг л чадлаараа улсын хөрөнгийг хулгайлж өөрсдийнхөө оффшорт хийснээс өөр зүйлгүй.
2016-06-08
БАТ:
АН яг ямар гзүйлийг шийдэж чадсан юм бэ? Өч төчнөөн бонд гаргаж өр тавьснаа юу гэж тайлбарлах вэ? 4 жилийнхээ 2 жилд нь сандал ширээ ярьж үлдсэн 2 жилд ажилтайгаа танилцах гэсээр байгаад л дуусч байна.Энэ бол зүгээр л Засгийн эрхэнд олон жил гарч чадаагүй ангаж цанагасан АН гарч ирээд хамаг л чадлаараа улсын хөрөнгийг хулгайлж өөрсдийнхөө оффшорт хийснээс өөр зүйлгүй.
2016-06-08
Зочин:
АН-нам амлалт өгч итгэл хүлээлгэж ард иргэдээр сонгуульж гарчаад эхийгээ барьж идэх аалз мэт ард түмнийг шулж мөлжиж бна!
2016-06-08
Зочин:
Ан-намн 2012 оны уриа хүн шиг амьдруулж улс шиг хөгжүүлнэ гэсн мессж бсан хэлсэн ярьснаа хийж чадахгүй 4жилн дотор улс эх орон минь өрний үүр болж энэ жил зөв сонголт хийж махн-г дэмжии
2016-06-08
Зочин:
Ардчилсан нам сонгуульд зориулж шоудаж байгаа иргэд бид мэдэж байгаа.
2016-06-08
uugii:
erdenee hogchuudeer genet songuuli dohson chin shoy bolgoj ikg hiilgeed ene surtalchilgaa bishuu urid ni yabuulj bahgui suuliin 2 7 honogt ingeed baih yum BGD 7-r horoo boliochede
2016-06-08
Гүндэг:
Энэ жилийн сонгуулиар АН МАН 2г хоёулангын унагаах хэрэгтэй. 76 шинэчлэх цаг ирсэн. Ард иргэдийн аж амьдралыг сайн мэддэг мөн ард иргэдийн дуу хоолой болж хүчтэй тэмцэж байр сууриа хадгалж чаддаг тийм хүмүүсийг сонгох хэрэгтэй. Дахиад 7 сарын 1 шиг үйл явдал энэ жил гарахгүй гэсэн баталгаа байхгүй л байна даа энэ янзаараа байвал.
2016-06-08
МАНАН БУДАНТ ТӨР:
Бүтэн нэр, бүлээн зүстэй лидергүй болтлоо өөрсдийнхөө гарт гутаагдсан энэ нам ард түмний өмнө ахиад нүүр бардам, нуруу тэнэгэр зогсч чадах эсэх ч эргэлзээтэй атал ичих нүүрээ элгэндээ наалаа.Албан тушаалыг дагалдан ирдэг хууль батлах ажиллагаа, шийдвэрт гарын үсэг зурах, захиран зарцуулах, бусдын гэм бурууг шүүх, яллах, шалгах шийтгэх гэх мэт эрх мэдлүүд үнэндээ тэднийг энэ жилүүдэд сорьж шалгасан билэ, хуулиас гадуур мөрдөн шалгах, шүүхээс өмнө яллаж шийтгэх үйл явц руу шилжсэн гэхэд хэлсдэхгүй биз Хамаатнаас дутуугүй намын ах дүү нараа сонгуулийн өмнө оффшор гэх нэр томъётой эрхмүүд амь мултарч нэр дэтших болчлоо иргэдийнхээ итгэлийг алдсан тэд сугалаанд оролцож азтан болохоо хүлээх л үлдлээдээ.
2016-06-08
уншигч:
Энэ их хурал.засгийн газар,банкийг өөрийн зоргоор явуулж болсон болоогүй өөрийн сансанаа хийж яваа Энхболд байсан цагт ардчилсан нам ам мэхнээс цааш гарахгүй шүүдээ.Энэ сонгуулиар л ард түмэн дүнг нь тавина.Арай ч Энхболдтонгуудыг гаргахгүй байлгүйдээ.Монголын төрөөр мөн ч их тоглолоо доо.Гэхдээ ардчилсан намд ч бас лидэр бий лдээ Амаржаргал гэх мэт.Ер нь МАН.АН хоёрыг муулаад бидний хэн гарах юм Зөв л сонголт...
2016-06-08
уншигч:
Энэ их хурал.засгийн газар,банкийг өөрийн зоргоор явуулж болсон болоогүй өөрийн сансанаа хийж яваа Энхболд байсан цагт ардчилсан нам ам мэхнээс цааш гарахгүй шүүдээ.Энэ сонгуулиар л ард түмэн дүнг нь тавина.Арай ч Энхболдтонгуудыг гаргахгүй байлгүйдээ.Монголын төрөөр мөн ч их тоглолоо доо.Гэхдээ ардчилсан намд ч бас лидэр бий лдээ Амаржаргал гэх мэт.Ер нь МАН.АН хоёрыг муулаад бидний хэн гарах юм Зөв л сонголт...
2016-06-08
баяр:
Цаашид бидэнд гурван сонголт байна. 1т одоогийн нөхцөл байдлаа засаж чадахгүй явсаар байгаад Украйны замаар орох, нөгөө нь улс төрийн аргаар Үндсэн хуулиараа ард түмэнд төрийн эрх мэдлийг өгөөд шийдэх асуудал. Гуравдугаарт одоогийн нөхцөл байдлаа засахгүй байж байгаад бослого тэмцэлд хүрч шийдэх гэсэн гурван хувилбар байна. Миний бодлоор Украйны замаар биш, гэтэл эх баригч нам маань ард иргэддээ итгэлээ алдсанаа хүлээн зөвшөөрч, хийж чадсангүй гэж суудлаа тавьж өгөх өчүүхэн ч хүн чанар байсангүй дахин 4 жилээ сунгахын тулд Үндсэн хуулиа сүхдэж сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан нь төрийн эргэлтийн шинж чанартай болсон ард түмний сонголт алга боллоо энэ бол цэвэр тулгалт.
2016-06-08
Мөрөн:
Юу шийдээд байгаа юм дандаа л шоу хийдэг ш дээ. Ард иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг эхнээс нь шийдээд байсан бол юу гэж ам уралдуулан АН МАН 2г муулах юм бэ??? Ард түмэн юм хийж бүтээж байгаа хүнийг дэмжиж байдгаас биш доош нь татдаггүй шүү дээ.
2016-06-08