Д.Ганхуяг Чингисийн одонгоор шагнууллаа

img

 

Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”-г УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуягт гардууллаа. Энэ үеэр Ардчилсан намын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Д.Ганхуяг гишүүн Монгол-Японы парламентын бүлгийн даргаар 10 жил ажиллаж байгаа. Өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Ардчилсан хувьсгалыг түүчээлэгч байсныг нь үнэлж, Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагнаж байна” хэмээсэн юм. Ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одонг жилд нэг удаа олгодог бөгөөд гарамгай гавьяа байгуулж, улс эх орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан Ардчиллын төлөөх зүтгэлтэнд гардуулдаг уламжлалтай.

 

Д.Ганхуяг нь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг стратегийн түвшинд аваачихад томоохон хувь нэмэр оруулсан нэгэн юм. Одон гардаж авсныхаа дараа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Төр түмнийхээ төлөө зүтгэсэн хөдөлмөр, зүтгэлийг минь намынхан маань үнэлж, дээд шагнал болох Чингисийн одонгоор шагнасанд маш их баяртай байна. Миний бие улс эх орныхоо төлөө улам ихийг хийхэд бэлэн байна” хэмээсэн юм.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Uul uurhaig utgaar ni sunuusun hun bol ene dolir. ANamiig songohgui gedegtee bur ch itgeltei bolloo
2016-06-09
Зочин:
ТА НАРЫН ОДОНГ ХЭН УЛСЫН ОДОН ГЭДГИЙН?!?!?! ШАГНАА ШАГНА ШАГНА СУУЛЧИЙН ШАГНАЛ ЧИНЬ ЕЕРСДЕДЕЕ ТААРСАН ТЕМЕР ХУЛХИ?!?!?! 6.30- НД НААД ТЕМЕРТЭЙГЭЭ Л УЛДЭХВИЙ
2016-06-09
Тэмуужин:
Чингисханы зиндааны хун Монголд Байна уу ? Энэ шагнал дэлхийг донслогсон цорын ганцхан шагнал баймаардаа !!!!! Монголын Улс тор гэж !!!!!!!!!! Утгагуй Улс болж байнадаа!!!!!улс Торийн онол гэж байнаа!!!!!!! Хийрхдэг Улс тор гэж байхгуйдээ !!!! Юу судалсан алуурчид вэ ?сайн боддоо нар дэвшигчдээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 76 -байгаа шуу толгойдоо боддоо горилогчдоо???????????????????????????????????????????эх орон л хэрэгтэй бидэнд
2016-06-09
ИРГЭН:
ЭЗЭН=ХААНЫ=МААНЬ=НЭРИЙГ=ИНГЭЖ=СЭВТЭЭХ=Ч=ГЭЖДЭЭ=АРГАГҮЙ=Л=АЛДАЛЧИЛСАН=НАМ=БАЙНА=ДАА
2016-06-08