Д.Зоригтыг яам нь пиардав

Шийдлийн Засгийн газрын сайд нарын ихэнх нь сонгуульд нэр дэвшиж буй. Хуульзүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Уул уурхайн сайд Р.Жигжид нар нэр дэвшээгүй. Бусад сайд нар УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр эрхээ аваад буй. Тэднийн дундаас Эрчим хүчний сайд Д.Зоригт яамны сайтаараа дамжуулж, өөрийгөө пиарджээ. Түүний нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан тухай мэдээ Эрчим хүчний яамны албан ёсны вэб хуудсанд тавигдсан байна. Д.Зоригт сайд эрх мэдлээ ашиглав уу эсвэл яамныхан нь сайдаасаа үнэлгээ авахыг хүсэв үү. Ямартай ч тэр энэ үйлдлээрээ бусад сайд нараас ялгарчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ