Бүтээн байгуулагчдаа битгий хохироогоорой, Л.Пүрэвсүрэн сайд аа

img

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дээр ГХЯ-ны ажилчдын 99 айлын орон сууцны барилгын ажил анх 2009 онд эхэлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй гацсаар байна . Нийслэлийн Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 24–ны өдрийн 404 тоот захирамжаар ГХЯ-д ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.051 га газарт барилга барих зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон байсан.Тус барилгыг гүйцэтгэгч “Согён зууны хөгжил” компани ГХЯ-ны захиалгаар төслийг авсан даруйдаа гадаадын хөрөнгө орж иртэл банкнаас зээл авч өөрсдийн хөрөнгөөр 2009 оны 7-р сард ажлаа эхлүүлжээ.

 

Тус компани нь уг барилгын эскиз ,зураг төсөл,төсвийг батлуулах,цутгамал төмөр бетонон суурийн угсралт хийх зэрэг ажилд, тухайн үеийн ханшаар 650 сая төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад тухайн яаманд түр ажиллаж байсан албан тушаалтны хуурамчаар гаргасан дүгнэлтээс болж анхны гэрээ цуцлагдсан байна.

 

Банкнаас зээл аван ажлаа эхлүүлж байсан гүйцэтгэгч компани түр зогссон барилгын ажлаа хүлээж, одоо хүртэл асуудал шийдэгдэхгүй өрийн алдангид оржээ.

Барилгын ажлыг санхүүжүүлэх,гүйцэтгэх компаниудийн саналыг хүлээж авсан тухай бүрт Гадаад харилцааны яамны сайд нарт танилцуулж байсан хэдий ч асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсаар хэд хэдэн хөрөнгө оруулагч нар нь буцжээ. 2009 оны 650 сая төгрөгний өрний алданги болон хүү өссөөр тус компани ямар хүнд байдалд ороод байгаа нь хэнд ч тодорхой .

 

Захиалагчийн талаас ажлаа эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй он дамнан хугацаа алдсан энэ үед гүйцэтгэгч компани нь 2013 оноос хойш тус яамны өмнөөс газрын асуудлыг хөөцөлдсний үр дүнд 2014 оны 12 сард захирамж 812м2 талбайгаар гарч, газрын нөхөн төлбөр,захиргааны хариуцлагын торгуулийг төлсөн тохиолдолд зөвшөөрнө гэсэн НЕТГазрын Техникийн зөвлөлийн гишүүдийн саналын дагуу төлбөрийг төлж газар эзэмших,ашиглах гэрээг дүгнэж,газрын төлбөрийн тооцоо нийлсэн № 020121317 тоот актыг үйлдэж энэ газрын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл яамны зүгээс энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж арга хэмжээ авахын оронд албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрсдийн танил тал,ойр дотны хүмүүст өгөх оролдлогыг удаа дараа хийж энэ ажил нь бүтэхгүй болохоор ажлыг ямар нэг аргаар удаах гацаах замаар хугацаа алдаж байгаа нь олон сөрөг үр дагаварыг авчирсан байна. Баригдаагүй эхлүүлээд орхисон энэ барилгын талбай нь АСЕМ угтсан бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа өнөө үед хотын үзэмжинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тэнд гэр оронгүй хүмүүс үүрлэж хэрэг төвөг гаргах болсонд оршин суугчид шүүмжлэлтэй ханддаг байна.

 

Чингэлтэй дүүргийн 4-6-р хорооны нутаг дэвсгэр нь хөрсний цэвдэгшлийн бүсэд хамаарагддаг учир хавар болж газар гэсэх болгонд ,хөрсөнд суулт үүсч зам талбайд эвдрэл гардаг. Энэ тоолонд тус компанийг буруутгадаг буруу зуршил бий болжээ.Тухайлбал, өнгөрсөн оны 4 дүгээр сарын 21-ны өдөр хөрсний гулгалт үүсч барилгын арын авто зам дээр цууралт үүсч,хучилт хашлага хоёрт зай гарах болзошгүй байдлаас сэргийлэн, ашиглалтын хэвийн нөхцлийг хангах арга хэмжээ авах ажлыг хийх даалгаварыг ДБҮЭГазрын захирал О.Заяамандах тус компанид өгчээ. Тус компаний зүгээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, НЕТГазарт хийж өгсөн тохиолдолд уг ажлыг гүйцэтгэх болно гэдгээ илэрхийлсэн байна. О.Заяамандах “би албан бичгийг хийж өгье та нар ажлаа хийж бай” гэсний дагуу тус компани 2015 оны 4-р сарын 21,22-ны өдрүүдэд барилгын талбайд техник оруулж барилгын хамгаалалтын нурсан хашааг сэргээн босгож,авто тээврийн хэрэгсэл саадгүй ,аюул осолгүй зорчиход бэлэн болгож далангийн суулт үүсэх ,нурах аюулаас сэргийлэн суурийн блокоор хамгаалалтыг хийх гэх мэтээр 10 гаруй сая төгрөгний ажлыг хийж гүйцэтгэснээр өнөөг хүртэл ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаж байгаа юм байна.  Харин  О.Заяамандах захирал хэлсэндээ хүрсэнгүй,  ажил эхлүүлэх зөвшөөрөл биш эсэргээрээ ДБ/193 тоот албан шаардлага өгснөөр тус компани хохироод өнгөрчээ.

 

Энэ оны 5 дугаар сар 16-ны өдөр ДБ3/336 тоот албан бичгийг О.Заяамандах захирал дахин тус компанид ирүүлжээ. Уг албан бичигт тус компанийг Монгол Улсын Барилгын тухай хуулийн Барилгын ажил гүйцэтгэгчийн эрх,үүргийн 16 дугаар зүйлийн 16.1.1,16.1.4-д заасан заалт зөрчигдөж байгаа мэтээр бичсэн нь асуудлыг бүрэн шийдвэрлээгүй мөртлөө бурууг тус компанид тохож байгаа нь тус яамны тодорхой албан тушаалтнуудын хариуцлага ёс зүй ямар хэмжээнд байгааг бэлхнээ харуулж байна .

 

Орон сууцны барилгын гүйцэтгэгч “Согён зууны хөгжил” компани нь өнгөрсөн хугацаанд Солонгос,Хятад,Унгар,Туркийн компаниудтай гэрээ байгуулж, хамтран ажиллах болсон саналаа ГХЯ-ны холбогдох албаны хүмүүст удаа дараа хүргүүлсээр ирсэн байна.Одоогийн ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэнд удаа дараа асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүссэн боловч тус газрыг нь албадан чөлөөлүүлэх,одоо байгаа суурийг нураах саналтай байгаагаа илэрхийлж дэмжлэг үзүүлж,хамтран ажиллахыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас хүсч улмаар шүүхэд хандаад байгаа аж.

 

Олон жил он дамжин төслөө хэрэгжүүлж чадахгүй явсан энэ хугацаанд гүйцэтгэгч компани ч төрийн дарамтын зэрэгцээ банкны зээлийн хүү, өрийн алдангид оржээ. Төр бүтээн байгуулагчдадаа ажил олж өгөх үүрэгтэй, харин хохироох, дарамтлах, албан тушаалын эрх мэдлээр барьцаалах хуулиар хориотой баймаар.

Ер нь манай бүтээн байгуулагчид дулааны улиралд ажил олох, олсон ажлаа шуурхай гүйцэтгэхэд төрийн байгууллагуудын дарамт их. Төрийн хүнд суртлаас бизнес эрхлэгчдээ чөлөөлөх шаардлагатай гэдэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачлага ч ард иргэд, бизнес эрхлэгчдээ төрийн хүнд суртлаас чөлөөлөх бодлого агуулсан биз.

 

Ийнхүү захиалагч тал ажлаа хийлгэхгүй он дамнуулан явсаар газраа чөлөөлүүлэхээр шүүхэдсэн энэ нөхцөлд гүйцэтгэгч “Согён зууны хөгжил” компани өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалт, ажлын зардлаа нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргажээ . Нэгэнтээ танил тал, өндөр албан тушаал, эрх мэдлээр далайлгаад Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаагүй, өнгөрсөн хугацаанд тухайн төсөлд зарцуулсан хөрөнгөө төрөөс авч, эдийн засгийн хохирлоо барагдуулахыг хүсч байгаа нь ойлгомжтой . Ер нь бүтээн байгуулагчид төрийн ажлыг гүйцэтгэхээс халширч байна. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй ажлыг нь гүйцэтгэсэн компаниуд санхүүжилтээ хүлээж дампуурлын ирмэгт ирээд байгаагаа өнгөрсөн тавдугаар сард тайван замаар жагсаж мэдэгдсэн. Төрийн ажлыг аваад мөнгө санхүүжилт нь орж ирэхгүйгээс хүлээгдэж байгаа компаниуд нэлээдгүй байдаг. Харин хөрөнгө оруулалт, санхүүжилт нь шийдэгдсэн нөхцөлд ажлыг нь эхлүүлэхгүй олон жил гацааж, эцэстээ гүйцэтгэгчээ солих мэтээр дур мэдэн авирлах төрийн зарим эрх мэдэлтнүүдэд тооцох хариуцлага, хүлээлгэх шийтгэл хуулиар байдаг баймаар.

 

Төрийн ажлыг гүйцэтгэхдээ хувийн эрх ашгийг дээгүүрт тавьсан энэ мэт хууль бус үйлдлээ зогсоовол ямар вэ, Л.Пүрэвсүрэн сайд аа.  

 

 

 

 

 

Д.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэмүүжин:
Биеэ засаад өөрийгөө хүмүүжүүлээд гэрээ зас яамныхаа усуудлыг шийд гэрээ засаад төрөө зас ......???!!! орчин тойрны үзэмжийг нь гутааж байгаа наад барилга балгасаа шийдээд өгчихөөч П сайд гуай
2016-06-13
$$$$$$:
Сайд Дипломат -95 цогцолборыг хувьчилж авах учир энэ ажлыг санаатай зогсоожээ.Мэдээж алга дарам газар ч түүнд хэрэгтэй байж таараа.
2016-06-10
Zzzzzzza:
дээрэмдэж авахаа урьдал болгож ажил хийх нөхцөлийг нь хаагаад байвал хэн ч юу ч болж болно шүү дээ . Албан тушаалаасаа салчихвал П -гуай ч гуйлгачин болж мэднэ шүү .Жаахан жудагтай бай эрхмээ
2016-06-10
Зочин:
Наад Заяамандах чинь ямарч боловсролгүй Баттөрийн гар хөл болсон үхэр байгаа юмв
2016-06-10
түмний нүд:
нэг тийш болгох хүсэл Пүрэвсүрэнд байвал болж байгаа юм биш үү
2016-06-09
нэг шаазгай:
овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ ? Пүрэвсүрэнгийн босгосон овоо хэр өндөрт байдаг юм болдоо
2016-06-09
эва:
мөнгөгүй учираас л сайд согуульд ороогүй байхаа кккк
2016-06-09
Soongo:
Наад сайд чинь юун ийм асуудлаар сэтгэл гаргаж ажиллах вэ дээ, хугацаагаа дуусахаас өмнө хурдхан ийш тийш өөрийн хүмүүсээ томилох, боломж гарвал гар хүндрүүлсэн хүмүүсийг бас томилох, угаасаа ийм л хоноцын сэтгэлээр ханддаг шүү дээ үе үеийн сайд нар
2016-06-09
jio:
Chinbat gej zalilangiin gar. eruugiin heregt shalgagdaj bgaa geed olon jil prokuroriin togtooloor tag zogschihson l barilga l daa. Blgeriin dalai Chinbat gej ene neg um
2016-06-09
нэг шаазгай:
овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ ? Пүрэвсүрэнгийн босгосон овоо хэр өндөрт байдаг юм болдоо
гб:
ЭНЭ МОНГОГУЙ ЛУЙВАРЧИН БААГИЙ
2016-06-09
эва:
мөнгөгүй учираас л сайд согуульд ороогүй байхаа кккк
гб:
ЭНЭ МОНГОГУЙ ЛУЙВАРЧИН БААГИЙ
2016-06-09
Ха ха ха:
2009 оноос хойш одоо болтол баригдддаггүй гэнээ. Энэ үлгэрийг нь зогсоож байгаа нь харин сайн бна бштээ. Өмнөх сайдууд нь юу хийж байсан юм. Маш зөв байна. Нэг тийш болгодог нь
2016-06-09
түмний нүд:
нэг тийш болгох хүсэл Пүрэвсүрэнд байвал болж байгаа юм биш үү