Жуд Лоу: Би царайлаг гэдгээ мэднэ

Британийн нэрт жүжигчин Жуд Лоу өчигдөр “The Late Show with Steven Colbert” шоунд оролцож, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Твиттертээ бичсэн таны нэг жиргээ миний анхаарлыг их татсан. “Супермэний хувцас нэг л биш ээ” хэмээн жиргэсэн байсан. Танд энэ баатрын өмсгөл таалагдахгүй байгаа юм уу?
-Мэдээж хэрэг тиймэрхүү өмсгөлтэйгээр дэлхийг аварна гэж бодохгүй байна. Эрчүүдийн ихэнх нь бие барьсан бас тод өнгийн хувцас өмсөх дургүй байдаг. Гэтэл энэ баатар энэ хоёр зүйлийг нэгтгээд өмсчихсөн явна.
-1990 оны эхээр Супермэний кино гарах болсон. Харин өнгөрсөн онд шинэчлэгдэн гарсан. Та энэ хоёр өмсгөлийн алийг нь шүүмжилж байна?
-Мэдээж хэрэг өнгөрсөн үеийнх. Гэнэт өөрийгөө ойлгохоо больчихлоо. Яагаад ч өмсгөлийн тухай гэнэт яриад эхэлсэн ээ. /инээв/
-Миний асуултаас л болсон байх. Хэнри Кавел Супермэний дүрийг бүтээсэн. Калвин та хоёр их дотно байх аа?
-Тийм шүү. Калвин энэхүү дүрийг бүтээснээр хүүхнүүдийн дунд ихэд алдаршсан гэхэд болно. Түүнд Супермэний хувцас гайхалтай зохиж байна. Хувцас нь түүнд их сайхан зохиж байгаа. Калвин ч дүрээ сайн бүтээсэн.
-Та түүнд атаархаж байна уу?
-Үгүй дээ.
-Супермэний дүрийг бүтээхийг хүсч байсан уу. Ер нь баатруудын тухай?
Би Супермэн болохыг их мөрөөддөг байсан. Даанч энэ мөрөөдлөө ажил хэрэг болгохгүйгээр зүгээр л бусдаас нууцлахыг хүссэн юм. Тиймээ би сүүлийн үед ямар нэгэн онцгой чадвартай баатрын дүрийг бүтээхийн их хүсдэг болсон. Надад тохирох дүр бий болно гэдэгт итгэдэг.
-Ямар төрлийн супер хүч таалагддаг вэ?
-Нисэх, галаар тургих ч юм уу. /инээв/
-Та их царайлаг учир баатрын дүр тохирдоггүй байх. Миний бодлоор танд хүүхэмсэг эсвэл ажил хэрэгч дүр илүүтэй тохирох байх?
-Таны хэлсэн дүрийг би бүтээсэн. Үнэнийг хэлэхэд энэ дүрүүд их амжилт олсон. Би царайлаг гэдгээ мэддэг. Тиймээс санал нэгдэж байна. /инээв/
-Таныг удахгүй гэрлэх гэж байгаа хэмээн ярих юм. Энэ үнэн үү. Би ер нь гадуур явагдаж байгаа ярианы талаар жинхэнэ эздээс нь асуух тун дуртай. Та миний асуултад шударгаар хариулаач?
-Үгүй дээ, үгүй. Шинэ харилцааны талаар бодох сонирхол алга. Бүсгүйчүүд заримдаа ихийг шаардаж, эрчүүдийг тавгүйтүүлдэг. Гэхдээ энэ хүрээд л дуусгая.
-Хувийн амьдрал руу чинь байнга өндийх хэцүү юу?
-Шар хэвлэл гэдэг зүйл амьдралыг алж, заримдаа харуусал бэлэглэдэг. Би хэнтэй хамт байгаа, бидний хооронд ямар харилцаа байна гэдгээс бүх юм хамаарна. Миний хувийн амьдралд онцгой зүйл юу ч тохиолдохгүй байвал намайг тайван орхичихдог. Одоо бол янз бүрээр бичих нь урьдынх шиг гонсойлгохоо больсон.
-Цаг үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байх ямар нэгэн зүйлд сургадаг уу?
-Би илүү том хүн болж, ухаалаг болж, аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээж авдаг болсон. Юу ч тохиолдсон толгойгоо өргөж явахыг сурлаа. Баримтууд гэдэг бол танд захирагдахгүй, нүдээ аниад өнгөрчихөж болох зүйл биш. Алдаа хийжээ гэдгээ хүлээн зөвшөөрч чадах л хэрэгтэй. Нөгөө талаасаа бол цаг үргэлж уучлал гуйж, амьдралаа өнгөрүүлнэ гэдэг бас хэцүү. Алдаагаа гол нь давтахгүй байх л чухал. Миний амьдралд янз бүрийн олон зүйл тохиолдож байсан. Хэрэв би даатгалын ажилтан байсан бол хэн ч амьдралыг минь тоохгүй. Алдаа бол амьдралын нэг салшгүй хэсэг. Би өөрөө хайрлаж явдаг хүмүүсээ их гомдоосноо мэддэг. Энэ мэдрэмж, гэмшлээ тээгээд л амьдарч явна.
-Хөвгүүд тань таниас дутахааргүй сэтгэл татам болж байна?
-Тийм ээ би анзаарч байгаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ