Нийслэлд хууль бусаар олгосон газрын талаас илүү хувийг М.Энхболд олгожээ

img

 

M.Энхболдыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжиж байсан. Хууль зөрчин олгосон 105 газрын зөвшөөрлийг Э.Бат-Үүл хотын дарга болсон хойноо 2013 онд хүчингүй болгоход талаас илүү хувь нь М.Энхболдын гарын үсэгтэй байсан гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, 2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар сурталчилгаа явуулж байсан.

 

2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга М.Энхболд “Глоб кредит” компанид Баянгол дүүргийн VI хорооны нутаг, “Улаанбаатар палас”-ын зүүн урд талд 2568 метр.кв талбайтай газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгож байжээ. М.Энхболд дарга тухайн үед 541 тоот захирамжаа гаргаж, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ олгож байсан баримт байна. “Глоб кредит” компани тус газарт 362 айлын орон сууц барьж, 2007 онд ашиглалтад оруулахаар байрныхаа нэг метр.кв-ыг 399 ам.доллараар үнэлж иргэдээс захиалга авч эхэлсэн. Ингээд барилгын кран тус газарт байрлаж, ажил эхлэх гэж байтал Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэрэг мандаж “Глоб кредит” компанийн захирал Ж.Мэндбаяр хоригдсон. Ж.Мэндбаярыг шүүх хуралдааны үеэр М.Энхболдын захирамжаар олгосон газар хууль бус гэдэг нь тодорхой болсон юм. Тухайлбал, Ж.Мэндбаярын ялын тогтоолд “...Орон сууц нь улсын экспертизээр батлагдсан зураг төсөлгүй, газрын зөвшөөрөлгүй байхад...” гэдэг өгүүлбэр бий. Өөрөөр хэлбэл, М.Энхболд хууль зөрчиж 2568 метр.кв газрыг олгосон нь шүүхээр тогтоогдсон байдаг.

 

Гэтэл хууль бусаар олгосон газрыг төрийн өмчид буцааж авалгүй, Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанд шилжүүлчихсэн баримт байна. Ингээд 2009 онд Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албанаас тус газрыг дуудлага худалгаагаар оруулж нэгэн барилгын компанид 101 сая төгрөгөөр зарсан байна. Барилгын компани ажлаа эхлэх гэтэл өнөөх хууль бус газар өмчлөлийн будлиан сөхөгдөж, хаашаа ч үгүй зогсчээ.

 

Мөн Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлжээ. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 6-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг таван жилийн хугацаатайгаар олгожээ.

 

М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй аж. Тиймээс хууль зөрчиж газар олгосон захирамжийг нь есөн жилийн дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож, 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцаан авчээ. Гэтэл 2009.2.20-нд БГД-ийн 6-р хороо УБ паласын зүүн талд байрлах 2568 м.кв талбайтай газрыг Банк, ХЗХ-дын өр барагдуулах албанаас 23,880,000₮-ийн хөдлөх хөрөнгийн хамт 100,904,000₮-өөр албадан дуудлага худалдаанд оруулаад ердөө 400,000₮-өөр өсгөн 101,304,000₮-өөр худалджээ. “Төр” гэр хорооллын 1м.кв газрыг 100,000₮-өөр үнэлсэн харин дахин төлөвлөлтөөр эзэд нь газраа 100ам.доллар буюу 150,000₮-өөр ч өгөхгүй гэж байхад УБ паласын зүүн талын төв зам дагуу газрын 1м.кв-ыг нь 29,900₮-өөр “үнэ цохиж”авсан “ялагч”-д нь захиран зарцуулах эрхийг нь олгуулахаар БХЗХӨБА-аас хүргүүлсэн албан тоотод Нийслэлийн газрын албанаас 2009 оны 3-р сарын 9-нд өгсөн хариуд “Уг газрыг 2004 оны 12-р сард “Глоб констракшн” ХХК-д орон сууц үйлчилгээний зориулалтаар Нийслэлийн засаг даргын 541 тоот захирамжаар олгож, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ өгсөн …” гэж дурьджээ.

 

Мөн 2013.3.13-ны өдөр Барилгын Хөгжлийн Төвөөс Оюунбадамд илгээсэн албан тоотод “Глоб интернэшнл групп ХХК-ны захиалгаар БНХАУ-ын Өвөр Монголын Барилгын Зургийн Хүрээлэнд хийгдсэн 12-20 давхар орон сууц, үйлчилгээний цогцолборын зураг төсөлд хийсэн Улсын экспертизийн дүгнэлт 2006.4.8-нд гарсан” болохыг дурьджээ. Өнөөдөр Улаанбаатар паласын газарт байшин барилга ч үгүй доор зурагт үзүүлсэн байдалтай байна

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

M.Enhbold 1 ch gazar zaraagui ! tuhain ued bsn menejir nertei hudakdaachin n buh gazriig zohitsuulsan n unen !
2023-12-15
Зочин:
Suuliin ued zam shan zasagdaag bga. Duguin zam tawij ehelj bga. Udahgui ywgan hunii zam hotiin tuw hesgeer tawina gsn. Zam dagaad hugjil irne gdg de. Ug n baga bagaar hugjuud l bgam da hot maani. Bat-Uul helsen buhnee hiisen bolhor tsaashid ch tuluwlusun ajlaa guitselduuleh bh oo.
2016-06-10
Зочин:
UNGURSUN 4 JILD HOTOD HIISEN AJIL IH BN. TSAASHID CH URGELJLUULEH YOSTOI, HIIH AJIL IH BGA. UUL TERGUUTEI BAGIINHAN DAHIN SONGOGDOOSOI.
2016-06-10
Зочин:
Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
2016-06-10
Зочин:
Үүл даргa Иргэддээ хүрсэн олон ажил хийсэн хүн
2016-06-10
Зочин:
Бат- Үүл хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийж хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. МАН-ын үед хотод дэвшиж дээшилж байсан нэг ч юм байгаагүй. Харин Үүл дарга бол иргэдийн төлөө ажилладаг.
2016-06-10
Зочин:
Бат-Yvлээ таныг дэмжиж явдаг мэдрэл бvтэн залуус маш олон байгаа шvv
2016-06-10
Зочин:
Батүүлийг үзэн ядах шалтгаан 1 Смарт карт болон автобус шинчлэлт мөн нэгдүгээр эгнээгээр зорчих дугаарын хязгаарлалт Яагаад үзэн ядах болов ард түмний талд байсан хууль дүрмүүд дугаар 2 т бол энэ шинэ уулзвар болон зам өргөтгөх ажил ЯААГААД хэзээ ч урдны хотын удирдлагууд 4 жилд байтугай 20 жилд нэг ч уулвар шинчлэж засаж байгаагүй учираас дугаар 3т Дахин төлөвлөлт ЯААГААД хэзээ ч бүтэшгүй ажи мэтээр иргэдэд ойлгуулж тархи угааж хийсэн ажилыг нь харлуулдаг дугаар 4 т Хотын зарын самбар шинчлилж шинэ өнгө төрхтэй улаанбаатар бий болсон болхоор ЯАГААД МАНы хурган дарга нарын безнисийг үгүй хийцэн
2016-06-10
Зочин:
4 jiliin hugatsaand hotiig undseer ni oorchilj chadsan hun Bat uul bolon tuunii bagiinhan dahaid sanalaa ogno
2016-06-10
Зочин:
Хотын дарга маш олон асуудлыг шийджээ. Би залуу хүний хувьд хэлэхэд баар, ресторан, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль гаргасан, мӨн баарыг үүрийн 4 цаг хүртэл ажиллуулдаг болсон нь маш зөв ажил болсон. Залуучууд бид чөлөөт цагаараа стрессээ тайлах гэж бааранд орж бүжиглэдэг. Ханатлаа бүжиглэх боломж олгосонд баяртай байгаа.
2016-06-10
Зочин:
zamiin uulzvaruudiig zasaj nariin bsn zamuudig urgusguj zuslangiin zamiig zasaj tsetseg nogoo tarij urid umnuh darga nar hj bgagui ih ajil l hiisen bn goyeeenooo
2016-06-10
Зочин:
Нэг нь зараад нураагаад сүйдлээд байдаг гэтэл Нэг нь авраад засаад бүтээгээд л байх юм Бат-үүлд баярлалаа
2016-06-10
Зочин:
omnoh hotiin darga nar estoi suraggui humuus bsndaa bgaa ch ymuu guu ch ymuu
2016-06-10
Зочин:
Өмнө нь УБ яг л Зах шиг. Одоо бол гудамжны эмх замбараагүй зарлалын самбаруудыг цэгцлээд автобусны буудал дээр зарлал тавьдаг болсон нь их зөв шийдэл болсон.
2016-06-10
Зочин:
Үүл баатарыг дэмжиж байна шүү. Манайх дахин төлөвлөлтөнд орж 0-6 га газраа 1 өрөө нэг байр 2 өрөө нэг байр болгосон. Бид нар дээр анх ирж уулзахдаа та нар минь өөрсдөө л газраа өндөр үнэлэх хэрэгтэй гэж хэлж байсан тэр нь ч зөв болсон
2016-06-10
Зочин:
Yarmagt gereltuuleg tawisnaas hoish gemt hergiin garalt 6.5 huwiar bagassan gsn. Ireh 4 jild iluu olon gudamj, ger horoolliin gudamjind gereltuuleg tawichul gemt hereg garah n bur ch ih bagasna da.
2016-06-10
Зочин:
busad darga nariin hj chadahgui bgag baatar maani hsen.zeel awsanch gsn hiisen odo harin tolgoitin hoiguur ywdag zamig ynzalah l hereg bnda
2016-06-10
Зочин:
ENE 4 JILD IH AJIL HIISEN SHV. HIISEN AJLUUD N OLON EYREG UURCHLULTUUDIIG AWCHIRSAN. IRGED, ZALUUCHUUDIIG HOTIIN SOYOLD SURGAJ CHADSAAN. GUUREN GARTS, NUHEN GARTS BARIGDSANAAR HUUHED HUGSHID ZAMIIN HUDULGUUND AYULGUI OROLTSOH BOLOMJTOI BOLSON. ZAMIIN OSOL CH BAGASSAN SHV.
2016-06-10
Зочин:
МАН-ынхан биднийг 22 жил гэр хорооллын бохир, гэрэлгүй гудамж, үмхий автобус, утаатай баар, хагарсан зам, хүнд суртал, хогон дунд амьдруулсныг бүү март!!!
2016-06-10
Зочин:
МАН-ынхан төр барьж байхдаа төсвийн мөнгө идэж уусан, цаанаа хэдэн тэрбумаар нь хав дарсан, гэр бүлийнхэн, хамаатан саднууддаа гадаадад үнэтэй хаус, машин авч өгч тансаглуулсан. МАН-ын үед хотын дарга нар юу хийж байсын бэ. Тэгчээд одоо хотыг хөгжүүлж Үүл баатраас өө хайгаад яах вэ дээ.
2016-06-10
Зочин:
МАН-ын үед хот хогондоо дарагдаж нийтийн тээврийн хэрэгсэл нь бохир, заваан салж эвдрэх нь холгүй байдаг байсан. Харин сүүлийн 4 жилд эрс өөрчлөгдсөн. Парк шинэчлэлт хийж, автобусын тоог нэмэгдүүлж, хотын гудамжинд хогийн сав олноор байршуулсан.
2016-06-10
Зочин:
Хотын даргыг бол 8 жил ч хийсэн багадахаар тийм мундаг ажлууд хийж байгаа
2016-06-10
Зочин:
M.ENHBOLD UDIID SHOROND BH ESTOI SHUU... NEG ALTAN TSAG NE L GEHED 1- TSETSERLEG BARIISH DEE. TUUNII OHINII HURIMIIG HARSAN BH , YAMAR IH TANSAGLAL BAIBAA. TER GAZAR ZARJ TER MUNGUU UUR KOMPANID ORUULSAN BDGIIM. SHALGAH ESTOI.
2016-06-10
Зочин:
Batuul shig hotiin dargiig solimoorgui bn. ih yum hiij bga mundag hundee. UB hot maani urd urdhaasaa ulam iheer tsetseglen hogjij bgaag bugd harj bga bhaa.
2016-06-10
Зочин:
Bi batvvliig demejij baina
2016-06-10
Зочин:
21 тэрбум Гадаад өр байгаагаас МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгдсэн бөгөөд 2,1 тэрбумыг нь МАН-ынхан иргэн бүрт мӨнгӨн хэлбэрээр тараасан бол АН Нийслэлд болоод хӨдӨӨ орон нутагт их бүтээн байгуулалт хийсэн
2016-06-10
Зочин:
Бат- Үүл хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийж хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. МАН-ын үед хотод дэвшиж дээшилж байсан нэг ч юм байгаагүй. Харин Үүл дарга бол иргэдийн төлөө ажилладаг.
2016-06-10
Зочин:
UNGURSUN 4 JILD HOTOD HIISEN AJIL IH BN. TSAASHID CH URGELJLUULEH YOSTOI, HIIH AJIL IH BGA. UUL TERGUUTEI BAGIINHAN DAHIN SONGOGDOOSOI.
2016-06-09
Зочин:
Үүл баатарыг дэмжиж байна шүү. Манайх дахин төлөвлөлтөнд орж 0-6 га газраа 1 өрөө нэг байр 2 өрөө нэг байр болгосон. Бид нар дээр анх ирж уулзахдаа та нар минь өөрсдөө л газраа өндөр үнэлэх хэрэгтэй гэж хэлж байсан тэр нь ч зөв болсон
2016-06-09
Зочин:
4 jiliin hugatsaand hotiig undseer ni oorchilj chadsan hun Bat uul bolon tuunii bagiinhan dahaid sanalaa ogno
2016-06-09