1072 хувьцааг мөнгөжүүлнэ

img

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр "Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүллээ. Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн 1 сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ.

 

Иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа буюу нийт 3 тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзжээ.

 

Тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг тогтоол санаачлагч УИХ-ын гишүүд хүссэн гэж Су.Батболд гишүүн мэдээллээ.

 

1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ "1072 хувьцаа бол нийт иргэдэд хамаарах асуудал. Энэ талаар УИХ шийдвэр гаргаад дөрвөн жил гаруй болж байна. 1072 хувьцааг иргэдийн зонхилох хэсэг нь мөнгөөр авах санал тавьж байсан. УИХ анх гаргасан тогтоолдоо Засгийн газар 1072 хувьцааг мөнгөжүүлэн худалдаж авч болох заалт тусгасан байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил энэ асуудлаар ахиц гарсангүй. Өнөөдөр ард иргэд мөнгөний гачаалтай, өр зээлтэй байна. Иймд 1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг зургадугаар сард багтаагаад шийдэх саналыг Засгийн газарт тавьж байна" гэв. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Гурван сая иргэн 1072 хувьцааг эзэмших эрхтэй байсан. Харин үүнээс хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө төлүүлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлнээр авсан. 1.5 сая иргэн мөнгөөр авах хүсэлт гаргасан байдаг. Эдүгээ 971 мянган иргэн 6.5 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс 216 мянган ахмад настан тэтгэврийн, 75 мянган иргэн ипотекийн, 82 мянган малчин малчны, 214 мянган иргэн арилжааны зээлтэй байна гэсэн судалгааны дүн гарсан. Иймд ард иргэдээ өр зээлийн дарамтаас салгах хэрэгтэй гэж тогтоолын төсөл санаачлагчид үзсэн" гэв.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь эдийн засгийн хямралтай энэ үед 1072 хувьцааг мөнгөжүүлж олгох нь ард иргэдийн амьдрал чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлов.

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шаал худлаа шүү:
Сонгуулийн шоу одоо яаанаа гээч намайг дэмжвэл энэ ажил бүтнэ гэж хэлээл гарах гэж үзнэ дээ
2016-06-11
Зочин:
1 say tug r irged.n amidral saijirna gej baihgvi shde chiher ugch hvvhed huurah gej bgam shig, odoo chihert huurtdag hvvhed ch bhgvi songuuli duhhuur l mung ugii shvv gej tenegthe bolim.r yuma
2016-06-11
Зочин:
Yag zow shuu.hurdhan l shiidwer gargahku bol ard irged chin өрнөөс өрний хооронд л амьдарж бна.ард иргэд бидний амьдрал өрний сүлжээ л болод байна шүү дээ их хурлын дарга нар минь
2016-06-10
gsa:
Demjij bna hurdan shiidesee
2016-06-10
Зочин:
Demjij bn
2016-06-10
Зочин:
Tom tenegthiimaa muusain novshnuud, haanaas naad munguu zeelj dahij bid nariig urund oruulah gj bgaa bol doo? Songuulid ingeed ta nar garchihna gj bodoj bn u?
2016-06-10
Зочин:
hubitsaag zaabal hurungiin birjed bvrtgvvlsen bh shaardlagatai um bolob uu
2016-06-10
hench baisan uadgiin:
Hurdan l uguusei hezee bank irj tamlah bol hezee ene urnuus salna geseer bgaad ehner huuhdeesee salhad hurch bna tuildaj bna
2016-06-10
Oyunbileg:
Huwitsa ymr asudlar olgoh gj bn ee
2016-06-10
Зочин:
Demjij bna hurdan shiidej ogoh heregtei
2016-06-09
MGL:
Zuv shdee. Elbegdorj guai shig n hooson ulger yarij hoshigruulaagui bn. Negent l olgoson huvitsaag yamar 1 helbereer irgeded oldoggoh heregtei biz de
2016-06-09
Зочин:
МАН-аа? 4 жил хурал хийлгэхгүй бурж байхдаа дэм болох зүйл хийхийн оронд бөгс ухсаар өдий болчихоодгэнэт юу болов??Хаянхярваа шиг шоудаад ёонгуульдах гээ юу?МАЛ?
2016-06-09
би:
3 сая иргэн гэж яриад байх юм. 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд өгөөгүй байж яагаад 3 сая иргэн гээд байгаа юм бэ? 2012 онд хэдэн иргэн байсан билээ. Хэд нь өндөр настан байсан бэ? Энэ тоо баримт үнэн бол хэний түрийвчийг түнтийлгэх юмаа сэдээд байгаа юм бол.
2016-06-09
Huts:
1say togrogoor bairnii zeelee buten tolj oriin daramtnaas garah u?yu hutaad baigaa malnuud we?
2016-06-09
Zovhon:
Zailaasai! 1say togrog yu boloh yum? Eh ornii baylgiig uneguiduulj humuusiig ulam yduuruulah argaa oloo yu muusain gahainuud!jiriin irgediin huvitsaag uneguiduulj oorsdiinhoo halaasiig yaj duurgehee setgesen bh shiv.
2016-06-09
bold:
Zuwzuw
2016-06-09
zochin:
yaana da bidniig iim ih urtei boloh eh vvsweriig uursduu tawichihaad odoo zeeliin daramtnaas n salgan l gen shvv vnen bgaad mungu bolj bwal sn l bn hichnees urtei amidar ch bgaach bid hytadiin hool bolgomoorgvi bn turiin ta nariig bodwol irged bid eh orondoo hairtai .....tiim bolhoor songuuliin show hiilgvi hari elgiin hvmvvst zaralgvi uursduu l awch baiwal boljil bn
2016-06-09
onorjargal:
Mongol uls maani ooroo l awch bwl zvgr de hyatdad ogch bsnar
2016-06-09
hen baij ni hamaagui:
ogoh heregtei songuuli ongorsn l bol nam bolno hulgaich nart iduulsnees ard tumen idsen ni deer
2016-06-09
hen baij ni hamaagui:
ogoh heregtei songuuli ongorsn l bol nam bolno hulgaich nart iduulsnees ard tumen idsen ni deer
2016-06-09
Зочин:
Amlalta bieluuleh hergteishde tegle gd sanal ogno gj buu gorid
2016-06-09
иргэн:
Мэдрэлүүд нээрээ үн
2016-06-09
zochin:
Songuulin show hiij baih shiw. vvniig zogsooh heregtei
2016-06-09
Зочин:
songuulia gej hetsuu ch yumaa daa
2016-06-09