Орон сууц худалдан авах чадвартай 33 мянган өрх байна

img

 
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 сарын 9-нд болж, хуралдаанаар нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааны үр дүн, түрээсийн орон сууцны үйл ажиллгааны журмын төслийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанд эдгээр асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

Нийслэлийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ болон орон сууцны нийлүүлэлтийг судалж, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлох,  нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого төлөвлөлтийг оновчтой болгох, нийслэлийн орон сууцны нэгдсэн мэдээллийн сангийн суурь өгөгдлүүдийг бий болгох зорилгоор нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэтийн судалгааг хийсэн байна. . Энэхүү судалгааг судалгаа шинжилгээний “Эм Эм Си Жи” ХХК  шалгаран гүйцэтгсэн бөгөөд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг болон алслагдсан 3 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрийг хамруулан явуулжээ.

Судалгаагаар нийслэл хотод 352,812 өрх амьдарч байгаагаас ойрын 3 жилд нийт өрхийн 72 хувь буюу 252,386 өрх инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцтай болох хэрэгцээтэй, 24 хувь буюу 85,757 өрх одоогийн амьдарч буй гэр хорооллын нөхцөлөө сайжруулах хэрэгцээтэй, 8 хувь нь түрээсийн орон сууцанд амьдрах хэрэгцээтэй гэсэн дүн гарсан байна.

Харин орон сууц худалдан авах хэрэгцээтэй 252 мянган өрхийн 13 хувь буюу 33,487 өрх нь ойрын 3 жил орон сууц худалдан авах чадвартай, зээлийн нөхцөлийг хангаж чадахуйц байгаа нь харагджээ.

Танилцуулгыг сонсоод нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд судалгааны тайлан, үр дүнг барилгын компаниудад танилцуулан санал солилцох,  судалгаанд үндэслэн иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх  ажлуудыг үе шаттайгаар эхлүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлсэн юм. Нийслэлийн орон сууцны корпорациас барилгын салбарын төлөөллүүдэд судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов.
 
 Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлсэн түрээсийн орон сууцтай болох журам хэлэлцлээ

НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5 чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. Улаанбаатар хотод 30 800 айл орон байраа түрээслэн амьдарч байгаа гэсэн статистик тоо байдаг байна.

Эдгээр өрхийн дийлэх нь буюу 36 хувь нь төвийн бохирын шугамд холбогдоогүй, 34 хувь нь төвийн усан хангамжгүй, 33 хувь нь төвийн дулаан хангамжгүй нөхцөлд  амьдарч байгаа юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205 431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь хашаандаа 2 ба түүнээс олон өрхөөр амьдардаг байна. Жилд дунджаар 10 000 орчим залуус гэр бүлж болж байгаа боловч тэв эцэг эх, төрөл төрөгсөдийнхөө гэр бүлд амьдарч байна гэсэн тоо баримтыг тэрээр онцоллоо. Тиймээс энэ мэт хэрэгцээ шаардлагыг үндэслэн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй байна.  Үүний тулд түрээсийн орон сууцны харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Иймд түрээсийн үйл ажиллагааны журмын төслийг боловсруулсан танилцуулж байна гэлээ.  Журам батлагдаж хэрэгжиж эхэлснээр нийслэлийн зорилтод бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр суурьшлын асуудлыг шийдэх зэрэг боломж бүрдэх юм байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс энэхүү журмын төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн шийдвэрээр “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг эцэслэн батлах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100m2 8%д хамруулъя аа:
Одоо нийт орон сууцны зээлийн багахан хэсгийг 80-100 м2 байртай хүмүүс эзэлж байна. Энэ хүмүүсийн зээлийг 8 хамруулбал тэд чин жинхэнэ худалдан авах чадвартай дундаж давхрага руу ойртсон улсууд байна. Урьдчилгааг 10 болгоод хүүг нь 5 болгоод дандаа орлого багатай иргэдэд зээл олголоо гэхэд тэдгээр иргэд улам л хэцүү амьдралтай болоод байх шиг. 1 сая төгрөгийн орлоготой хүн байрны лизингэнд 400 мянгыг нь өгөөд байр тог СӨХ гэж өгсөөр бас 100 мянгыг нь өгнө гэх мэтчилэн гэрт амьдарч байхдаа хэрэглэдэг байсан хэрэглээ нь танагдсаар л байна. Бага дунд орлогтой иргэд хямралын үед хамгийн их өртөмтгий байдаг тэд орон тооны цомхтголд орлоо гэхэд байрны лизинг төлөх боломж маш хүнд болдог.
2016-06-10
Зочин:
uurt ashigtai tuslig shuuj avdag shde hotin udirdlaga
2016-06-10
Зочин:
2017 оноос улаан баатар хот усны хомсдолд орно гэж яриад байна усгүй хотод орон сууцаар яах болж байна аваад нүүх юм уу
2016-06-10
Зочин:
Орон сууцаар хангах боломж байсаар атал турээсийн орон сууц барьэ ард иргэдээ орон сууцгуй ядуу байлгах сонирхолтой юм даа,еерсдее ард тумэнээ турээсийн менге авч шулж амьдрах лаларууд бна
2016-06-10