Хувьцаагаа худалдах уу, хав дарах уу

img

 

Засгийн газар иргэдийн 1072 хувьцааг мөнгөжүүлэх шийдвэрийг гаргаад байна. Эдийн засгийн хямралтай өнгөрсөн  он жилүүдэд иргэд  хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах эрмэлзэлтэй байсан ч төрөөс тодорхой шийд гараагүйгээр өнөөдрийн хүрсэн. Хэрвээ Тавантолгойн төсөл хөдөлбөл хувьцаа ч энэ хэрээр эдийн засгийн эргэлтэд орно гэсэн мессэжийг төр, засгаас иргэддээ өгсөөр ирсэн ч хэрэгжээгүй.   Өнгөрсөн жилүүдэд амьгүй дарагдаад байсан “Тавантолгой”-н 1072 хувьцааг  гадуур худалдан авч байгаа талаар шуугиан өнгөрсөн сараас дэгдсэн.  Үүнтэй зэрэгцээд  хувьцаа худалдаж авч байгаа бол Готов нь авна уу, шадав нь авна уу хамаагүй худалчих юмсан гэж эрж сурах  иргэд ч олон байсан.  Гэхдээ төрд данстай байгаа энэ хувьцааг худалдан авч байна гэсэн ам ярианаас хэтрээгүй, асуудал намжсан билээ.

 

Харин өчигдөр Засгийн газар хуралдаж иргэдийн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээлснээр иргэдийн хувьцааг худалдан авах санхүүжилтийн эх үүсвэрийг  Засгийн газраас  шийджээ.  Засгийн газар иргэдийн  1072 ширхэг хувьцааны 322 ширхэг хувьцаа буюу 30 хувийг нь худалдан авах санал тавьж байна.  1072 хувьцааны 30 хувь гэдэг нь мөнгөн дүнгээр хөврүүлвэл  өнөөдрийн ханшаар 300 мянган төгрөг хүрэх аж. 

 

Хэрвээ иргэд хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдвал цаана нь  750 ширхэг хувьцаа үлдэж байгаа юм.  Үүнийг  Засгийн газар энэ оны хоёрдугаар хагаст үргэлжлүүлэн худалдан авах саналыг тавих юм билээ. 

 

2012 оны дөрөвдүгээр сарын байдлаар 2 сая 853 мянган иргэн хувьцаа эзэмшиж байжээ. Үүнээс 278 мянган оюутан 138 тэрбум төгрөгийг сургалтын төлбөртөө зарцуулж,  даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэн 4.8 тэрбум төгрөгийг авч, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэн 322 тэрбум төгрөг нийтдээ 1 сая 216 мянган иргэнд  464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь бүхэлд нь мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.   Өнөөдрийн байдлаар 18 нас хүртэлх хүүхдүүдийг хасвал 1 сая 650 мянга орчим  иргэний хувьцаа мөнгөжих бололцоогоор хангагдаагүй байгаа гэсэн тооцоо байна.

 

Мэдээж өнөөдөр УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ид үед энэ шийдвэр гарлаа. Тиймээс эрх баригч хүчнийг сонгуулийн шоу хийлээ гэж үзэх хэсэг байна. Гэвч нөгөө талд иргэдийн гар дээр мөнгө байхгүй, цалин нь амьжиргаанд хүрэлцэхгүй.  Хэрэглээний болон ипотекийн зээлээ төлөх хугацаа нь тулсан янз бүрийн шалтгаанаар  амьгүй байгаа хувьцаагаа мөнгөжүүлэх шаардлага тулгарсан энэ үед Засгийн газрын шийдвэрийг таашаан хүлээн авах хэсэг ч байна.

 

Тиймээс  хувьцаагаа худалдах хүсэлтэй  иргэд  ирэх даваа гариг буюу энэ зургадугаар сарын 13-ны өдрөөс  эхлээд Улаанбаатар хот болон улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын салбарт очиж  тусгай маягт бөглөх аж.  Маягт бөглөж өргөдөл гаргаснаас хойш 7 хоногийн дотор энэ асуудлыг шийдэх бололцоотой гэсэн.  Ингэхдээ хувьцааны 30 хувь болох 300 мянган төгрөгийг гурав хувааж олгохоо Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Харин гурав хуваан олгох  100 мянган төгрөгийн сарын хугацаанд уу, 7 хоногийн үечлэлтэй юу гэдгийг Засгийн газрын журам батлагдсаны дараагаар мэдэгдэх биз.  Худалдсан хувьцааны 300 мянган төгрөгөө авах гэж зунаас  намрыг хүртэл хүлээлгэж, иргэдээ гандаахгүй байлгүй Засгийн газар гэж бодох ч, сонгуулийн дараагаар  аль нам төрийн эрх барих нь бас эргэлзээтэй. Хэрвээ өнөөдрийн эрх баригчид төрд гарч ирлээ гэхэд Засгийн газрын танхим мөн л өөрчлөгдөнө. Магадгүй, шинэ Засгийн газрын тэргүүн  намын шинэ мөрийн хөтөлбөр, бодлогоор ажиллана гээд хувьцааны  мөнгийг  замхруулдаггүй юм  хүлээд байхыг үгүйсгэхгүй хэмээн хаширлахад илүүдэхгүй биз.  Тиймээс л хувьцаагаа худалдсан ч мөнгийг нь эргэлдүүлэх боломжгүй нөхцөл үүсчээ гэж зарим нь чамлаж байгаа бол эдийн засгийн хямрал дээр хямрал үүсгэж, мөнгө хэвлэх шаардлага байна уу гэж  Засгийг зэмлэх хэсэг ч байна. Энэчлэн хувьцааны асуудалд  нийгэм олон талын байр сууринаас хандаж байгаа.

 

Ямартай ч Засгийн газар хувьцааг худалдан авах шийдвэр гаргалаа. Хувьцаагаа худалдах уу, хав дарах уу гэдгээ  хувь хүн, айл өрхийн шийдэх зүйл.

 

Н.Энхлэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
yadaj neriin n solj orchin uyteigee hol niiluulj
2016-06-12
Зочин:
tahariin alba hulgaichiig hulgaich gej duudhaas hamgaalah erh olguul
2016-06-12
Зочин:
irgediin amigui tsahim unemleheer unelj gutaahaa bolioch
2016-06-12
Зочин:
metalliin une osohiig huleegeed ediin zasgaa solongruulah ertedne geed demii erloh hereg odoo tsagt baina yy
2016-06-12
Зочин:
Засгийн газар алтыг хэвлэсэн мөнгөөрөө худалдан авдаг байлгүй дээ.Хувьцаа алттай адил үнэт баялаг биз дээ.Хувьцаагаа иргэд дараа нь буцааж энэ үнээрээ засгаас худалдаж авч болох юм чинь болж байгаа юм биш үү.
2016-06-12
отгоо:
Авч болно. Хаанаас ямар мөнгө гэнэт гараад ирэв ил тод баймаар байна. Өнөөдөр авсан мөнгө маргааш бидний үр саданд өр болох зүйл битгий байгаасай шилэн данс гээд байдаг .Энэ их мөнгө энэ шилэн дансны хаана нь байсан юм бол хариу
2016-06-12
Уншигч:
Зараагүй нь дээр.
2016-06-12
Зочин:
Ed nar ard tumeniig yu gej bodood bn aa dendej bn
2016-06-11
Зочин:
xvn blgoni uursdinxen shidex asuudal bizde yduu xvmvvs zarj bayn negen awx bizde xorwoo gej
2016-06-11
Zochin:
Irged min zaraagui ny deer shuu, ene huvitsaa chin heden jiliin daraa dor hayaj 10 saya tegreg bolno, ur huuhdedee ev herenge bolgood uldeegeech, bid hooson humuus, ur huuheddee evlej uldeeh ev herengiin hurimtlal uusgej chadaagui olon jil yavaj irsen shuu, odoo l tevsheertei bol huvitsaagaa arvijuulah bolomjtoi bolno
2016-06-11
Зочин:
ene huvitsaa bol zugeguuliin songuuliin umnu hiij bgaa shou iim ymand huurtaj bolohgvi huvitsaa zasgiin gazar hudaldaj avahiin ariljaanii neg banktai hamtarch zeel avna zeelee tolj chadahgvi tolj chadahgvi bol gadniicolon bolno
2016-06-11
Зочин:
МАНАН.....ЧИ МОНГОЛЫН ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ
2016-06-11
irgen:
huvitsaa ariljaand oruulj ashig hurteh bolohoos zaraj ideh bish l yamsan
2016-06-11
Зочин:
Бас юу сэдэж бгаа бол. ТТ ашигтай ажиллаж эхлэх нь дээ. Тэрнээс эд нар бидний төлөө сайхан сэтгэл гаргалаа юу.
2016-06-11
Зочин:
хоосон цаас тэвэрч суухаар хэдэн төгрөг болгосон нь дээр биздэ
2016-06-10
Ойлгогч:
Монгол Улсын иргэдийн 1072 хувьцааны луйвардуулаагүй үлдсэн хэсгийг одоо бүр Монгол иргэдийн “өөрсдийнх нь хүсэлтээр”, “сайн дурынх нь үндсэн дээр” луйвардан дээрэмдэх арганд шилжиж байна гэж энэ арга хэмжээний “үндсэн мөн чанрыг” нь ойлгох нь зүйтэй!!!
2016-06-10
haalt:
mungu taraan gj hileeguishdee zugeer huwtsaag zasgiin gazar nerelsen uneer n awii gsen sanal gargaj bga ym bshuu
2016-06-10
ga:
ene huwitsag bas yagad songuuli namtai holbchihwoo bs
2016-06-10
300:
Yadaad munguu 100 100 gaar bish 300gaar bvten ugwul taarna
2016-06-10
Зочин:
Ийм зүйл хийлээ гээд та нарыг дэмжжих нь гэж бодоод байгаамуу хаашайн..
2016-06-10
Зочин:
Ийм зүйл хийлээ гээд та нарыг дэмжжих нь гэж бодоод байгаамуу хаашайн..
2016-06-10
Зочин:
Ийм зүйл хийлээ гээд та нарыг дэмжжих нь гэж бодоод байгаамуу хаашайн..
2016-06-10
Зочин:
Ийм заваарсан балиар юм гэж юу байхав дээ.. Худалч хулгайч луйварчид
2016-06-10
Зочин:
Ийм заваарсан балиар юм гэж юу байхав дээ.. Худалч хулгайч луйварчид
2016-06-10
Зочин:
Ийм заваарсан балиар юм гэж юу байхав дээ.. Худалч хулгайч луйварчид
2016-06-10
Зочин:
одоо ашиглахгүй бол хэзээ ашиглах ввэ
2016-06-10
Зочин:
одоо ашиглахгүй бол хэзээ ашиглах ввэ
2016-06-10
Зочин:
одоо ашиглахгүй бол хэзээ ашиглах ввэ
2016-06-10
Зочин:
одоо ашиглахгүй бол хэзээ ашиглах ввэ
2016-06-10
Зочин:
Цувж гаргасан баас шиг юм нь юу болховдээ.. Тэнэг утгагүй хэрэггүй зүйл хийх юм. Тэрний оронд 100ийг бүтнээр нь өгвөл хүмүүсд хэрэгтэй байх.. Цувуулж өглөө гээд ганц 2 өдрийн талхаа л аваад юу ч болсон юмгүй л алга болно. Засгийн газар бодолтой юм хийлдээ битгий ШОУ хийгээд бай
2016-06-10
Зочин:
зөвөө бид бс юмтай ард иргэд тэрийгээ одоо ашиглах хэрэгтээ
2016-06-10
bid irged:
bid 100 aar ni avahiig hvsej baina
2016-06-10
zochin:
Shuud awna.hetsuu bn
2016-06-10
Zochin:
Hujaa Bayrtsogt buuhaasaa omno 5 tolgoig hymdhan shuudruulah gj ulairch bna.
2016-06-10
123:
Битгий зараарай гэмээр байна. Хэдэн жилийн дараа хэд ч хүрэх юм билээ? Хятадууд бол ашиггүй юманд хөрөнгө оруулнаа л гэж байхгүй. Битгий хямд үнээр өгөөрэй
2016-06-10
Zochin:
Songuulia gej.Neeeh ard tumendee hairtai hun aan.
2016-06-10
САЙХАНБИЛЭГЭЭ:
ТА НАР ЕР НЬ ХЭН ЮМ БЭЭ....
2016-06-10
зочин:
Заяа нь хаясанд хэлэхэд чи эх орноо хятадад зарах нь уу Чи амь чинь тасрах гэж байсан ч хятадад зарж болохгүй шүү Авах гээд байгаа нь МАНАН .битгий зар
2016-06-10
Халгар:
Хөрөнгийн бирж дээр гаргаж үнийг өсгөх хэрэгтэй. Нэг бол уурхайн нийт үнэлгээг гаргаад зарах хэрэгтэй. Тэр мөнгөө ард түмэндээ хувааж өгөх нь зүйтэй.
2016-06-10
ЗАЯА НЬ ХАЯ.:
ЮҮХЭВ. ШУУДХАН ХЯТАДУУДАД ҮНЭ ХҮРГЭЭД ЗАРЧИХЬЯ. ПЯЗДАА ГЭЖ...
2016-06-10