Майли Австралид хуримаа хийнэ
2016-06-10

Лайм Хемсворт болон Майли Сайрус нар

 

"Өлсгөлөн тоглоом" цувралын од жүжигчин Лайм Хемсворт болон дуучин Майли Сайрус нар Австрали улсад хуримлахаар болсон талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. 

 

Гэхдээ хурим хэзээ болох нь нууц хэвээр байгаа бөгөөд саяхан Майли сүйт бүсгүйн даашинзаа худалдан авсан талаар ойрын эх сурвалж "TMZ" сайтад ярьсан байна. 

 

Тэд  2009 онд "Last Song" кинонд тоглож байх үеэр танилцсан юм. Хос 2012 онд сүй тавьцгаасан ч 2014 оны эхээр салцгаасан билээ. Харин өнгөрсөн гуравдугаар сард эргэн нийлж, дахин сүй тавьцгаасан аж. 

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин