Хайди гэрлэх санал хүлээн авчээ

Загвар өмсөгч Хайди Клум 2014 оны хоёрдугаар сараас өөрөөсөө 13 насаар дүү Вито Шнабель гэгчтэй болзох болсон билээ.
Тэд хамтран амьдардаг юм. Тэгвэл Хайди гэрлэх санал хүлээн авсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хайди өчигдөр Лос Анжелес хотноо кофе шопоор үйлчлүүлээд гарч явахдаа сүйн бөгж зүүсэн байжээ.
Тэрбээр сэтгүүлчдээс бөгжөө нуухгүй байсан юм.
Хайдигийн ойрын найз ярихдаа “Хэдхэн өдрийн өмнө түүний амьдралд жаргалтай үйл явдал тохиосон” хэмээн хэлжээ. Гэхдээ уг мэдээллийг хос батлаагүй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ