Бейонсиг шүүхэд өгчээ

img

 

Дуучин Бейонсе саяхан "Lemonade" нэртэй дуу болон уг дуугаараа нэрлэсэн цомгоо худалдаанд гаргасан билээ. 

 

Тэрбээр энэхүү уран бүтээлээрээ нөхөр Жей Зигээ нууц амрагтай байсан гэдгийг илчилж, ихээхэн дуулиан тарьсан юм. 

 

Тэгвэл дуучныг Мэттью Фалкс гэгч шүүхэд өгсөн байна. 

 

Фалкс гэгч 2014 оны долоодугаар сард "PALINOIA" гэх богино хэмжээний киногоо гаргажээ. Харин дуучны шинэ клипийн санаа уг киноны үйл явдлаас хуулбарлаж бүтээсэн хэмээн уран бүтээлч мэдэгдсэн байна. Тэрбээр өчигдөр Нью Йоркийн шүүхэд гомдол гаргаж, дуучныг шүүхэд өгчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ