Царайлаг ханхүү нар

img

Британийн “www.brightside.me” сайт бүсгүйчүүдийн дунд хамгийн алдартай ханхүүдийн талаарх мэдээллийг нийтэлжээ.

 

Британийн ханхүү

 

 

Уг жагсаалтыг 30 настай Британийн ханхүү Харри тэргүүлжээ. Тэрбээр  ганц бие бөгөөд  2017 ондоо багтан хуримаа хийхээ саяхан мэдэгдсэн. Ихэнх бүсгүйчүүд түүний гэргий буюу гүнж болохыг хүсдэг.

 

Бруней улсын ханхүү

 

 

Бруней улсын угсаа залгамжлагч ханхүү аль-Мухтабее Биллах Болкиах уг жагсаалтад оржээ. Тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй юм. Хэдий ханхүү гэр бүлтэй боловч, Бруней улсын оддоос дутахааргүй бүсгүйчүүдийн дунд алдартай аж.  Ханхүү Оксфордын их сургуулийн Хуулийн ангийг төгссөн бөгөөд Бруней улсын Ерөнхий сайдын албыг хашдаг юм.

 

Шведийн ханхүү

 

 

Холливуудын одод болон дэлхийн хамгийн үнэтэй моделиудтай зэрэгцэхээр царайлаг Шведийн ханхүү Карл Филипп өнгөрсөн онд загвар өмсөгч Софи Хеллквисттэй гэрлэсэн билээ. Карл хааны гэр бүлийн эрэгтэй гишүүдээс эмэгтэйчүүдийн дунд хамгийн алдартай билээ. Ханхүү хуримын үеэр олон мянган эмэгтэйчүүд сүйт бүсгүйг заналхийлсэн юм.

 

Монакогийн ханхүү

 

 

“Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн киноны гол дүр ханхүү Адамтай тун адилхан гэлцдэг Монако улсын ханхүү Андрей бүсгүйчүүдийн дунд нэлээн алдартай аж. Түүний инстаграм хуудсыг 1.5 сая эмэгтэй дагадаг. Тэрбээр 2010 онд хуримлаж, 2013 онд хүүтэй болсон билээ.

 

Иорданы ханхүү

 

 

Иорданы ханхүү Хуссейн бин Абдуллах өдгөө 21 настай. Тэрбээр улсынхаа хамгийн царайлаг залуусын нэгээр тооцогддог. Ханхүү хөлбөмбөгийн хорхойтон бөгөөд Британийн хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн шүтэн бишрэгч гэнэ.

 

Данийн ханхүү

 

 

Данийн ханхүү Фредрик хэдий гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болсон ч түүнийг хайрлах, бишрэх бүсгүйчүүдийн тоо хэдийнэ сая давсан байна. Дани улсад түүний хэд хэдэн бүсгүйчүүдийн фэн клуб үйл ажиллагаа явуулдаг.

 

Дубайн ханхүү

 

 

Үлгэрт гардаг баатруудаас дутахааргүй үзэсгэлэнтэй Дубайн ханхүү Рашид Бин Мохаммед Бин Аль Мактоум. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард гэнэт зүрхний шигдээсээр 35 насандаа таалал төгссөн билээ. Хэдий ханхүү таалал төгссөн ч түүний инстаграм болон твиттер, фэйсбүүк идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Ханхүүгийн инстаграмыг 5.8 сая, твиттерийг 22 сая, фэйсбүүкийг нь 14 сая хүн дагадаг аж. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tsarialag saihan zaluuchuud bnaa.
2016-06-12
Зочин:
Dubain hanhuu amid shdee. Ah ni l ongorson bolohoos
2016-06-10
Зочин:
daniin hanhuugiin ger bul yamar goe yum be8 huuhduud n uneheer uhuurdum yumaa
2016-06-10