Дэлхийн усны түншлэлийг С.Оюун гишүүн даргална

Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Щведийн Стокголм хотноо болсон Дэлхийн Усны Түншлэлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Оюун тус байгууллагын Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдсон бөгөөд долдугаар сарын 1-нээс эхлэн ажлаа хүлээн авах юм байна.
С.Оюун Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдсонд баяртай буйгаа илэрхийлээд “Усны нөөцийн асуудал дэлхий дахинд асар чухал болсон энэ үед усны томоохон байгууллагын Удирдах Зөвлөлийг даргалах нь хариуцлагатай үүрэг бөгөөд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хамтран ажиллах болно” гэж хэллээ.
Дэлхийн Усны Түншлэл нь энэ өдрүүдэд 20 жилийхээ ойг тэмдэглэж байгаа бөгөөд ус, газар болон бусад нөөцийг экосистем, байгаль орчны тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр эдийн засаг, нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн менежментээр ашиглах нөхцлийг хангах зорилгоор 1996 онд байгуулагджээ.
Тус байгууллага нь усны нөөцийн хэрэглээ, менежмент, тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх зорилготой 174 орны 3000 гаруй Түншлэгч байгууллагын ашгийн бус үйл ажиллагааны сүлжээ юм.
Эх сурвалж: http://www.gwp.org/
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ