Нийслэлдээ хурдны замаар давхина

img

 

Нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл бол зам. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газраас “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэн, энэхүү ажлын хүрээнд нийслэлчүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 260 км шинэ замтай болсон байна. Мөн ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчлэжээ. Ингэснээр иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа аж. Тиймээс АН-ынхан ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээр болжээ. Тодруулбал, гүүрэн гарцуудыг шинээр барих, Улаанбаатар хотын тойрог замыг барих, Туулын хурдны авто замыг барих, тусгай замын автобусны тээврийн дэд бүтцийг барьж байгуулах, Улаанбаатар-Налайхын чиглэлд 21 км урттай, дөрвөн эгнээтэй авто замыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Туулын хурдны замыг 2018 онд ашиглалтад оруулах гэнэ.

 

Бүтээн байгуулалтын ажил зөвхөн үүгээр зогсохгүй. Бүх аймгуудад “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон зам дагуух сумдад хатуу хучилттай зам тавихаар болжээ. Мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538.1 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор аймгуудыг 3.405.1 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ Улсын төсөв, Хөгжлийн банк болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2.210.8 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулж хийж гүйцэтгэжээ.

 

Б.Саран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АН нам ажил хийсэн.Харин МАНгарууд хийсэн ажлыг нь Намдарж Бялбацохихыг хичээсэн. АН амжилт хүсэе
2016-06-15
a:
an nam hiidegn bna buteedgn bna uzlee harlaa tgd yahn,man nam yu hiihgui iddeg bsan yum bna medlee,tgd yahn ta nar nuden deer buh yum il bna
2016-06-12
zochin:
hotin vzemj zam bvgd ers saihan bolj bgaag hvn bvr anzaarch bgaa shv de..ali vmig haraar budah we .enhkbold badamjunai 2 .n bhad umar bsan bilee de
2016-06-12
Май:
Шаа гэж хэлье. Чаавас ардчилсан намтайгаа хурдны зам дээрээ түгжрээрэй. Чаддаг юм бол ахиад устга бөгс долоогч
2016-06-11
Бичээч:
Хийж бүтээхэд зориулж мөнгө үрсэн АН, Хийгээгүй байж идэж уусан МАН хоёрт их ялгаа бий олж харах л хэрэгтэй дээ. жилийн өмнөх хотын зам гудамж талбайг одоо хийгдсэн болоод хийж байгаа зам барилга бүтэнн байгуулалтыг эргэж нэг хараад ялгааг олооч. Би 4 жилийн өмнө хотын захиргаа юу хийдэг ёстойг ч мэдэхгүй байлаа. АН-ын үед л бүтээн байгуулалтыг ард түмний төлөө зоригтой шийдэмгий хийж болдгийг мэдэх боллоо.
2016-06-11
irgen:
Ene zasgiin gazar uneherr yum hiih gej zutgesen.zamiin tugjrelee ard tumen martaagui bailguidee.esbel MANiinnuhuduudeer tolgoigoo olgoi boltloo ugaalgachihaagui bailgui dee.bas abtobus baina. Mun ch uh eserguutsej bas ulshilun oyutnuudad mungubugch jagsaal hurtel hiilgesen.ter outnii holboonii nuhur odoo MAN yalna nadad helsendee hurch tomoohon alba hariutsuulna geedl oyutnuudtai uulzaad yabj baina.
2016-06-11