Элтон Жон фэнүүдээ загнав

Британийн нэрт дуучин Элтон Жон энэ амралтын өдөр Лондон хотноо шинээр гаргасан “Wonderful Crazy Night” цомгийнхоо тоглолтыг зохион байгуулсан байна. Харин дуучин эр тоглолтынхоо үеэр фэнүүдээ загнасан талаар “TMZ” сайт мэдээллээ.
Тоглолтын дунд үед дуучныг дуулж байхад хэсэг үзэгчид сандал дээр гарч зогсож, маш чангаар “Элтон хонгор минь, биднийг доргиогоод өгөөч” хэмээн орилжээ.
Үзэгчид ийнхүү хэлсний дараа дуучин эр тэдэнд хандан “Ямар бүдүүлэг юм бэ. Та нар бусад үзэгчдэд саад болж байна. Та нар уйдаж байна гэж үү. Би дуучин болохоос жүжигчин биш” хэмээн зандарчээ. Тэрбээр дуугаа зогсоосондоо уучлалт гуйсан байна. Уг тоглолтыг 17 мянган хүн үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ