Селена Гомез уйлжээ

img

 

Орландогийн халдлагаас нэг өдрийн өмнө тус хотноо тоглолтоо хийж байсан “The Voice” шоуны ялагч 22 настай Кристина Гримми гэгчийг нэг этгээд буудаж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн билээ.

 

Харамсалтайгаар амиа алдсан дуучны ардаас иргэд гашуудаж, дуучинтай дотно байсан алдартнууд нийгмийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлж байна. Тэгвэл дуучны дотны анд Селена Гомез Миами хотноо зохион байгуулагдсан тоглолтоо найздаа зориулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Селена найздаа зориулан бичсэн “Найз” дуугаа дуулах үеэрээ уйлсан байна. Тэрбээр “Бурхан минь үнэхээр аймшигтай юм. Кристинаг мэддэг болоод 10 жил болж байна. Найз минь хэтэрхий залуудаа энэ хорвоогоос явлаа. Чамайгаа үүрд санан дурсах болно” хэмээн хэлжээ.   Дуучид “Kinect Ski Sweeties” телевизийн цувралд хамтран тоглож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ