Л.Эрдэнчимэг гишүүний 50 саяар үнэлсэн бичлэг задарлаа

“Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн 50 сая төгрөгөөр үнэлсэн бичлэгийн талаар мэдээлэл хийв.
“Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай энэ тухай “Надад энэ сарын 5-ны өдөр “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье” гэсэн зурвас бүхий дугтуйтай захидал, улаан өнгийн флашын хамт ирсэн. Захидлыг задлан флашыг уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байсан ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг байсан. Энэ бичлэгийг нь шууд гаргах боломж байхгүй учраас хуульч Х.Бат-Ялалттай зөвлөлдөн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярьж, бичлэгийг үзүүлж ямар учиртайг асуусан. Гэтэл шууд мөнгө амлаж, дансанд 50 сая төгрөг шилжүүлсэн. Болсон үйл явдал ердөө энэ. Ердөө 26-хан секундын бичлэг 50 сая төгрөг хүрч байхад ард иргэд хувьцаагаа 300 мянган төгрөгөөр худалдаалах гээд өдөр шөнөгүй банкинд очерлож байна. Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи тамхины хууль санаачилсан хүн. Тэгээд Төрийн ордонд архи тамхи хэрэглэж суугаа нь энэ Төрийн ордон дотор чухам юу болдгийн нэг жишээ нь. Тиймээс Х.Бат-Ялалт бид хоёр энэ шударга бус увайгүй үйлдлийг баримтаар нотолж байна” хэмээв.
Хэвлэлийн хурлын дараа тэд Л.Эрдэнэчимэг гишүүний шилжүүлсэн 50 сая төгрөгийг сонгуулийн штаб дээр нь аваачиж өгнө хэмээн явлаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ