Монгол, Солонгос дуурийн дуучид хамтарна

img

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотын дуурийн байгууллагын уран бүтээлчид хамтран “Дон Жуан” дуурийг тоглох гэж байна.

 

Тус дуурийн анхны тоглолт 1787 онд Прага хотноо болж байсан түүхтэй. Харин манай тайзнаа 2004 оны аравдугаар сарын 23-нд анх тоглож байсан юм. Энэ удаад ДБЭТ-ын уран бүтээлчид Солонгос улсын дуурийн дуучидтай хамтран олон нийтийн хүртээл болгох нь ээ.

 

“Дон Жуан” дуурийн үйл явдал XVII зууны дунд үед Испанийн Севиль хотод өрнөнө Севиль хотын хууран мэхлэгч, хүүхэмсэг, зоримог тайж эр Дон Жуаны тухай өгүүлнэ. Дон Жуаны дүрд Жу Бён Жү, Донна Аннагийн дүрд Гү Ин Ён, Донна Эльвирагийн дүрд  Юн Ми Ён нар тус тус тоглох юм байна. Харин уран бүтээлчдийн уран чадвар, хөдөлгөөн, жүжиглэлт зэрэгт БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байгаа бол симфони найрал хөгжмийг Рю Мён Ү удирдах ажээ.

 

“Дон Жуан” дуурийг энэ сарын 18, 25-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ